sonin.mn

Хүний хөгжлийн бодит ирээдүйг зөв хөгжүүлэхийг чухалчилж, түмэн олноо сонгодог урлагт дуртай болгох хандлагыг өсгөх зорилго бүхий “La Campanella Quartet” буюу утсан хөгжмийн дөрвөл хамтлаг нь Халамжинй төвийн хүүхдүүдэд сонгодог урлагийг ойлгуулж амьд хөгжмийн ертөнцөөр аялуулан тэднийг урлагаар дамжуулан нийгэмшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Тэд нэг төвд 40 минут сонгодог ая тоглон түүнийгээ тайлбарлаж хүүхдэд дэлхийн сонгодог бүтээлийг өөрийнхөө гэрт амьдаар сонсож хөгжмийнхээ тухай сайн ойлгот авах боломжийг бүрдүүлж байна.