sonin.mn

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 375 жилийн ойн зориулан их хотын хямдрал Хан-Уул дүүрэг боллоо. ХУД-ын Хөдөлмөрийн хэлтсээс 2014 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлсэн “Хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөр”-дийн үр дүнд бий болсон бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр нийслэлийн иргэдэд худалдан борлуулах үзэсгэлэн худалдааг 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр “Ажилчны алдар” талбайд зохион байгууллаа.

Хямдралтай үзэсгэлэн худалдаанд:


-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бий болсон бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдаа

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрөөр бий болсон бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдаа

-Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөрөөр бий болсон бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдаа

-Ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээлийн хүрээнд бий болсон бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдаа гаргалаа.

Хөдөлмөрийн хэлтсээс “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан явган хүний гарц зохицуулагч 22 иргэнд ажлын өвлийн зориулалтын хувцас олгох үйл ажиллагаа боллоо.

Мөн явган хүний гарц зохицуулалт дээр ажиллаж байгаа иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй ажиллагааны талаарх зааварчилгааг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасгийн ахмад Б.Энхболд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн зааварчилгааг ХХХАБЭА-н мэргэжилтэн Ц.Пүрэвдорж өгч ажиллалаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан 5 иргэнд ажлын тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, “Jiket” маркийн савхин оёдлын, шулуун оёдлын, хэрээсэн оёдлын машинуудыг тус тус гардууллсан юм.

Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь Бүртгэлийн хэлтэстэй хамтран “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийн 3.2-т заасан иргэдийг ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах цахим үнэмлэхээ үргэдүүлсэний улмаас дахин авахтай холбоотойгоор 19 иргэнийг бичиг баримжуулж ажилласан байна.

ХУД ЗДТГ