sonin.mn

Нийслэлийн ой сайхан боллоо. Улсын их баяр наадмаар л парад үздэг гэсэн ойлголтыг энэ баяр өөрчиллөө. Наадмын нээлт үзэх гэж таван мянган хүний суудалтай төв цэнгэлдэхийн тасалбарын дараалалд зогсож байсан санаанд орох шиг. Гэтэл нийслэлийн байгууллагууд соёл, урлагийн сургуулиудтай хамтраад хөнгөхөн, бага зардлаар төв талбайг доргиогоод авах юм.

Орой нь задгай шоу хийлээ. Өөр ч олон шинэчлэл байна. Хямдралтай худалдаа олон хүнд таалагдлаа. Шинэ жилийн тухай Америк кинонууд дээр хүмүүс инээж хөгжөөд худалдааны газруудаас гартаа таарсаныг аваад гэртээ харидаг хэсэг олон гардаг даа. Тийм л байдал мэдрэгдсэн.
Хэзээ ер нь нийслэлийн ойг ийм өргөн тэмдэглэж байсан билээ. Хийсэн ажилтай хүмүүс хүнээс нэрэлхэлгүй баярлаж чаддагын ч жишээ энэ.

Өнгөрсөн тавин жилийн ажилтай тэнцэх зам, уулзвар барьж, шинэчлэлээ. Нийслэлийн энэ удирдлагуудын нүүрэн дээр л хотын орхигдсон балархай хэсэг гэр хороолол моодонд орлоо шүү дээ. Гэр хорооллын иргэд эхнээсээ байранд орчихсон. 2015 оны нэгдүгээр улирал гэхэд 4000 өрх шинэ байранд орно. Азийн хотын дарга нар манай оронд чуулга уулзалтаа хийж байна.

Урьд хожид байгаагүй далайцтай ажлууд биелэлээ олж эхэллээ. Энэ мэт олон амжилт бий. Зөвхөн хийсэн ажпаараа бахархаж өнгөрөөхөд нэг өдөр хангалтгүй юм. Харин тэд хийсэн ажлаараа хийрхэх биш нийслэлийнхээ иргэдийг баярлуулахад хамаг анхаарлаа хандуулав. Гадаадын орнуудад болдог ойн баяруудаас юугаараа ч дутсангүй. Сайхан байлаа.

Ж.Энх

Эх сурвалж: