sonin.mn

ЖЕНЕВ. /NHK/. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн халдвар авсан, авсан байж болзошгүй хүмүүсийн тоо 13 мянга давлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.

Баруун Африкийн улсууд болон дэлхийн зарим хэсгийн “Эбола”-гийн тархалтын талаарх шинэчилсэн мэдээллийг ДЭМБ гаргасан байна.

Уг мэдээлэлд дурдсанаар, “Эбола”-гийн халдвар авсан, авсан байж болзошгүй хүмүүсийн тоо одоогийн байдлаар 13703 болсон байна.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт халдвар авсан хүмүүсийн тоо 10 мянга байсан юм. Тэр цагаас  хойш халдвар авсан хүмүүсийн тоо ингэж эрс өссөн байна.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, халдвар авсан хүмүүсийн 4922 нь нас баржээ.

“Эбола”-д хамгийн их нэрвэгдсэн Либерид хүмүүс шинээр халдвар авах нь буурах хандлагатай байна гэж ДЭМБ-ын Ерөнхий захирлын туслах Брюс Айлуард лхагва гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Гэхдээ “Эбола”-гийн тархалтыг хяналтдаа авлаа гэж дүгнэлт хийх хүртэл байдлыг үргэлжлүүлэх хянах хэрэгтэй гэж тэрбээр хэлэв.

Г.Доржханд

Эх сурвалж: