sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /The Times of India/. Хэрвээ таны үс унаж байгаа бол та шүдэндээ илүү анхаарал тавих хэрэгтэй. Учир нь үсний эмгэг шүд цоорох эрсдлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Үс эрүүл байхад гол үүрэг гүйцэтгэдэг кератин, уураг зэрэг бодис нь шүдний пааланд маш чухал болохыг судалгаагаар тогтоожээ.

Үснийх нь кератины генд  өөрчлөлт орж байгаа хүмүүс шүд цооролтод өртөмтгий байдаг аж.

Судлаачдын үзэж буйгаар, кератин нь хувьсан өөрчлөгдөж байгаа хүмүүсийн шүдний паалан хэвийн бус бүтэцтэй болж, улмаар муу, хэврэг болдог байна.

Шүдний паалан нь хүний биеийн хамгийн хатуу эд бөгөөд дэлхийн нийтэд тулгамдсан хамгийн архаг өвчнүүдийн нэг шүд цооролтоос шүдийг хамгаалдаг юм.

Г.Доржханд

Эх сурвалж: