sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /Voice of Russia/.  Энэтхэгт “В12” амин дэм дутагдалтай байгаагийн улмаас бага жинтэй хүүхэд төрөх нь олширсон байна.

Бага жинтэй төрсөн хүүхдүүд хожим нь чихрийн шижин болон зүрх судасны өвчин тусах эрсдэлтэй байдаг аж.

Энэтхэгийн Эс болон молекул судлалын төвийн судлаачдын явуулсан судалгааны дүнг тус төвийн захирал, доктор Ч.Мохан Рао мягмар гарагт олон улсын “Epidemiology” сэтгүүлд хэвлүүлсэн байна.

“Энэтхэгт чихрийн шижинтэй хүмүүс дэлхийн бусад улсынхаас хамгийн олон байгаагаас гадна бага жинтэй хүүхэд хамгийн олон төрж байна” гэж тус төвийн захирал хэлэн, үүнийг Энэтхэгт тулгамдсан хамгийн том асуудал гэж тодорхойллоо.

Мөн “Энэ судалгааны дүн жирэмсэн эмэгтэйчүүдийг “В12”-ын дутагдалд орохоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх бодлого боловсруулахад тусална” гэж тэрбээр хэллээ.

“В12” нь олон үүрэг гүйцэтгэдэг юм.  Энэ нь ургийн өсөлт, мэдрэлийн системийн хөгжил, ой тогтоолтод нөлөөлдөг ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: