sonin.mn

ТОКИО. /ITAR-TASS/. Японы "Нинтэндо" (Nintendo Co.) корпорацийн мэргэжилтнүүд хүний ядаргааны түвшнийг хэмждэг ахуйн багажийг дэлхийд анх удаа бүтээсэн бөгөөд одоо худалдаанд гаргахаар бэлтгэж байна. Энэ тухай тус корпорацийн ерөнхийлөгч Сатору Ивата Токио хотод шинжээчидтэй уулзах үеэрээ мэдээлжээ.

Хэт богино долгионы туяаны тусламжтайгаар унтаж буй хүний амьсгал, зүрхний цохилт зэргийг хянадаг уг багажийг орны дэргэд байрлуулахаар төлөвлөж байгаа аж.

Авсан мэдээллээ серверт дамжуулах бөгөөд мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр эзнийхээ ядаргааны хэмжээг мэдээлж, хоолны төрлөө нэмэгдүүлэх, биеийн тамирын дасгал хийх зэрэг зөвлөгөө өгөх ажээ.

Уг багажийг 2015 онд худалдаж эхэлнэ гэж "Нинтэндо" корпорацийн ерөнхийлөгч мэдээлжээ. Ямар үнэтэй байхыг худалдаанд гаргах үед мэдэгдэнэ.

Д.Жаргал

Эх сурвалж: