sonin.mn

Малын галзуу өвчин гарчээ. Тодруулбал, Булган айм­гийн Могод сумын нутагт малчин Б.Дорж­равдангийн хотонд уг өвчин гарсан аж. Тус аймгийн Малын гоц халдварт өвчинтэй тэм­цэх хэлтсийн ажилт­нууд өвчилсөн бярууг устг­аж ариутгал, халдвар­гүй­жүүлэлт хийсэн байна.

Ту­хайн голомтын бүсэд 356 толгой мал байгаа бөгөөд үхрийн газлуу өвчний шинж тэмдэг илэр­сэн тохиолдолд мэр­гэж­лийн байгууллагад даруй хандаж мэдээлэхийг зөвлөжээ.

Мөн Мэргэжлийн хя­налтын байцаагч нар өвч­ний голомтын ойролцоох айл өрхийн хүн, малын судалгааг нарийн чанд гаргасан бөгөөд малаа байн­гын хариулга, мал­лагаа­тай байлгахыг анхааруулсан байна.

Эх сурвалж: