sonin.mn

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Архивын газраас хамтран “Нүүдлийн хотоос-Суурин хот” нэн үнэт баримт болон гэрэл зургийн үзэсгэлэн Үндэсний музейд гарч байна.

Энэхүү үзэсгэлэн нь нийслэлийн  ард иргэд, хүүхэд багачууд, хойч үеийнхэнд Нийслэл Улаанбаатар хотын түүхэн хөгжил,  түүхийг таниулах, судлах, сурталчлах, их хотоо хайрлан хамгаалах хүмүүжил олгох зорилготой.

Нийслэлчүүдэд толилуулж буй энэхүү үзэсгэлэнд 1639-2014 он хүртэлх нийслэлийн түүхэнд холбогдох нэн үнэт 20 гаруй уран зураг, газрын зураг, 240 гаруй гэрэл зураг, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар хотын түүхэнд холбогдох 30 гаруй зарлиг, тогтоол, шийдвэр мөн баримтат  кино,  40 гаруй бусад баримтыг дижитал хэлбэрээр үзүүлэх  50 гаруй үзмэрийг дэлгэн тавьсан байна.

Үзэсгэлэн 11 сарын 07 хүртэл үнэ төлбөргүй олон нийтэд үзүүлнэ гэж Нийслэлийн Архивын газраас мэдээллээ