sonin.mn

РОМ. /ITAR-TASS/. Нобелийн Энхтайвны шагналтнуудын 14 дүгээр дээд хэмжээний уулзалт 12 дугаар сарын 12-14-нд Италийн нийслэл Ром хотод болно. Уг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хороо ийм шийдвэр гаргасныг Италийн хэвлэлүүд мэдээлжээ.

Нобелийн Энхтайвны шагналтнуудын дээд хэмжээний уулзалтыг 10 дугаар сарын дундуур ӨАБНУ-ын Кейптаун хотод зохион байгуулахаар урьд нь төлөвлөж байв. Гэвч өдгөө 79 настай, түвдүүдийн шашны удирдагч далай ламд Өмнөд Африкийн эрх баригчид виз өгөхөөс татгалзсаны дараа 14 шагналтан дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзжээ. Тухайн үед уулзалтыг хожим өөр хотод зохион байгуулна гэж мэдэгдсэн байна.

Нобелийн Энхтайвны шагнал бол дэлхийн энх тайвныг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсных нь төлөө Нобелийн сангаас жил бүр олгодог нэр хүнд бүхий шагнал юм. Уг шагналыг анх 1901 онд олгожээ.

Д.Жаргал

Эх сурвалж: