sonin.mn

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Бразилын домогт хөл бөмбөгчин Пеле Сан-Пауло хотын эмнэлгээс гарсныхаа дараа хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийллээ.

Бөөрний чулуугаа авахуулах мэс засалд орсноосоо гурав хоногийн дараа өнгөрсөн бямба гарагт өдгөө 74 настай хөл бөмбөгчин эмнэлгээс гарсан юм. “Надад санаа тавьж, түргэн тэнхрэхийг хүссэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх хөгжөөн дэмжигчдээ баярлалаа” гэж Пеле “Твиттер”-ээр жиргэжээ.

“Би сайн байгаа. Хурдан тэнхэрнэ. Та бүхний дэмжлэгт баярлалаа” гэж тэрбээр хэлсэн байна. Дэлхийн гурван удаагийн аварга тэрбээр 2004 онд нүдний торлог бүрхэвчийн яаралтай мэс засалд, 2012 онд ташааны яс солиулах хагалгаанд орж байжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: