sonin.mn

Монголын Санхүүчдийн баярыг угтан нийслэлийн Баянзүрх дүүргийн санхүүгийн ажилтан, албан хаагчдын дунд спортын тэмцээн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг спортын дөрвөн төрлөөр Буудлага спортын холбоо, 120 дугаар сургууль дээр явуулж аваргуудыг тодруулсан байна.

Тус тэмцээнд дүүргийн долоон бүсээс долоон багийн нийт 210 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Тамирчид сагсан бөмбөг, волейбол, буудлага, хөгжилтэй буухиа гэсэн төрлүүдээр өрсөлдсөнөөс “Өрхийн эмнэлэг, Цэргийн анги”-ийн баг тэргүүн байр эзэлж өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал болон Шилжин явах цомын эзэд болсон.

Харин “Улаанхуаран” баг хоёрдугаар байрт шалгарсан бол “13 дугаар хороолол” багийн тамирчид гутгаар байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, мөнгө, хүрэл медаль хүртсэнийг Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч С.Гантулга гардуулан өглөө.