Залуу хүмүүст бүх л буруу байдаг хойно доо. Өнөөгийн залуус архи ууж, компьютер тоглоомонд донтож байна. Бидний залууд хэзээ ийм байлаа даа, тиймээ.
Ирээдүй хойчынхоо талаар нэг иймэрхүү л сэтгэгдэлтэй яваа хүн олон бий. Үнэндээ дөнгөж амьдралд хүрч яваа залуусын худалдаад авчиж чадах юм архи, компьютерийн тоглоом хоёроос өөр алга.
Манай орон залуучуудын эх орон. Улаанбаатар хот дор хаяж 120 мянган оюутантай. Үүн дээр өсвөрийн хүүхдүүдийг нэмбэл том тоо болно. Тэд зөвхөн сурлага хөдөлмөрийн төлөө амьдрах гэтэл хичээлийнх нь цаг бага байдаг. Гэтэл өсч өндийж яваа тэд чөлөөт цагаа дундаа данхтай цай тавиад элдвийг ярьж өнгөрөөхгүй нь ойлгомжтой.
Дунд сургуулийн зааланд тоглоход нэг цаг нь 35 мянган төгрөгийн үнэтэй, кино үзэхэд хямдхан тасалбар долоон мянган төгрөг, дээр нь ундаа, попкорн авах хэрэгтэй. Цанийн бааз, хүүхдийн паркийн тоглоомын талаар ярих ч юм биш.
Хаалгаар нь ороод хагас цаг болоод л тогтсон ажилтай хүмүүс ч болихыг боддог газрууд шүү дээ. За тэр гольф зэрэг бол залуусын очдог газар болоход өдий байна. Харин нэг цагийн 500 төгрөгийн үнэтэй компьютер тоглоом, 1000 гаруйхан төгрөгийн үнэтэй пивоор хичнээн ч цагийг өнгөрөөж болно.
Үүнд л залуу хүмүүсийн буруу байгаад байгаа юм. Залуусын чанар муудаад байгаа биш. Тэднийг муу явахаас өөр аргагүй байдалд түлхчихсэн гэсэн үг.
Баяр ёслолоор хамгийн их уриалан дууддаг газрууд нь уушийн газрууд. III, VI хороолол, Сансарын тунелийн орчмоор шавааралдаад хорт хавдар шиг хотоор нэг үсэрхийлчихсэн цэнгээний газрууд л байна.
Гэтэл номын сангууд нь улам цөөрөөд л орой үдшээр ажилладаг бил үү. Өдөр хичээлдээ явсан залуу хүнд орой нь очоод цаг нөхцөөх газар алга. Хотын төв дундуур тайван алхчих томхон цэцэрлэгт хүрээлэн ч байхгүй шүү дээ.
Аравдугаар сард Халлевоны баяр зохиоход Хүүхдийн паркад хөл тавих зайгүй байдаг болоод хэдэн жил өнгөрлөө. Өөр газар бөөнөөрөө хэрэг төвөг тариад гүйлдэж яваа хичнээн хөлийг тэнд аваачиж болох байв даа. Гэтэл барилга барихаар хашаалаад л гүйцээ. Ийм л байна даа, нөхөд минь.
Ж.Энх
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Manai company Hyatadaas baraa tavaar, tonog tohoroomj hudaldan avahad uildverlegchidtei holvoo togtoohod zuuchlah, Hyatadad juulchlah bolon busad shaardlagaar yavahad orchuulgiin uilchilgee uzuuleh, Hyatadiin buh hotoos Mongol ruu buh torliin achaag tomor zam, auto zam, dalain teevreer hamgiin hyamd uneer, hurdan shuurhai, naidvartai teeverlene. Jinchin Trans olon ulsiin teever zuuchiin Co., Ltd Hariltsah utas : 98304871 Beijing utas: 86(010)84391096, Email: 2698059723@qq.com

Үнэн үнэн.Ардчилал гээч тамаас хэзээ салах юм болдоо.Монголын амьдрал хар дарсан аймшигтай зүүд шиг санагдах юм.Ард түмнийхээ амьдралыг мэдэхгүй дарга нарыг нь хархаас сэжиг төрмөөр.Жаахан дээгүүр амьдралтай нэг нь бүүр бөөлжис цутагмаар.Алтадсан малгай гутал юу юуч билээ зармынх нь авгай нар толгой дээрээ алт овоолсон байна л гэсэн.Гэтэл дэлхийн том том баячууд жирийн иргэдтэйгээ адил траманд суугаад нэг хоолны газар цайлаад л энгийн хүн шиг яваад үхчихгүй л юм.Харин ард түмэн нь санаа зовох юмгүй ажлаа чанартай хийгээд л эрх чөлөөт амьдрал нь үргэлжлэх.Бид ч үнэхээр цутруухан амьдарч байна шүү!!Баялаг газар нутгын багтаамж бол одоо байгаагаас тав дахин их хүн ам амьдрах бүрэн боломжтой гээд бодхоор төрийн хулгайчууд ямар их хулгай хийж байгаа нь ойлгомжтой!!Энэ гаршсан хулгайчуудын мафинаас салаагүй цагт ард түмэн бид эрхээ эдлэж зовлонгүй амаглан хүмүүсийн жишгээр амьдрана гэж санаадч хэрэггүй.Хулгайчуудын худлаа ярьхийг сонсоодч бүүр хэрэггүй.Энэ бол баттай үнэн.Хамаг баялгыг нь хувааж цуслаад ард олныг нэгээр нь нэгийг нь алуулж хядуулаад ямарч тэнхэлгүй ядуугийн туйлд байвал төрийн хулгайчууд жаргана гэдгээ хэнээс илүү мэддэг.Тиймч учраас дундаж амьдралтай бүх ирэгдийг шахаж гадаадруу гаргаад үлдсэн хэдийг нь хужаагийн боол бологсон.Харин усан тэнэг бид чимээгүй сөнөөд байгаагаа мэдэхгүй сүүлдээ бие биентэйгээ зөвч ярилцаж чадахгүй болтлоо доройтсон нэг ёсондоо ухамсартай зомбинууд болж хувирсан.Худлаа гэвэл автобусанд суугаад хэдэн буудал яваад үзээрээ!!!сөнөж буй ард түмнийг та өөрийн нүдээр харж болно!!