sonin.mn

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос зохион байгуулдаг “Үндэсний супер лиг” маргааш Спортын бэлтгэлийн төвийн “А” зааланд эхэлнэ.

Энэ талаар тэмцээнийг зохион байгуулагчид Спортын бэлтгэлийн төвд мэдээлэл хийлээ. Энэ удаагийн лигт 10 баг оролцохоор мэдүүлэг өгчээ. Өчигдөр техникийн зөвлөлийн хурал болж сугалаа явуулсан байна.

Шинээр хоёр баг нэмэгдсэн нь хуучин тоглож байсан Баянзүрх буллс, Хэнтий Чингис хот Хасу Мегаватт багууд дахин лигт оролцохоор болов. Баг тус бүрдээ хоёроос гурван орлон тоглогчтой.

Тэд эхнээсээ багтайгаа нэгдээд байна. Энэ удаагийн лигт NBA /Үндэсний сагсан бөмбөгийн холбоо/-гийн Нью Орланс Хорнец багт холбогч асан Cardless Johnson, Memphis Grizzlies багийн төвийн тоглогч асан Andre D.Brown нар “Үндэсний супер лиг”-т хүч сорино.

МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга хэлэхдээ: Энэ удаагийн лиг хэд хэдэн онцлогтой. Лиг ашигтай ажиллавал багт ашиг хуваана. Мөн тоглолтын бичлэг ухрааж үзэх системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тэмцээнд оролцох баг тамирчдыг бүртгэх эцсийн хугацаа нь энэ сарын 24-ний 17 цаг юм байна.  Нээлтийн тоглолт Говь-Алтайн Монторх, Баянгол-Шонхорууд багийн хооронд эхэлнэ.

Үндэсний супер лигт оролцох багууд
1.    Баянзүрх Ханталстын ирвэсүүд /Баянзүрх Буллс баг ивээн тэтгэгчээ сольсон/
2.    Төв аймгийн Төв ургац
3.    Говь-Алтай Монторх
4.    Баянгол Шонхорууд /Гурван тамир баг ивээн тэтгэгчээ сольсон/
5.    СБЛ Хасын хүлгүүд
6.    Дорнод Танан Гарьд
7.    УБ Альянс Тэх Харцага
8.    Хэнтий Чингис хот Хасумегаватт баг
9.    Дорноговь Интерстандарт нефть компаний Valvoline баг
10.  Өвөрхангай Гэгээн Хангай Лидер

Ө.Энхсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг