sonin.mn

Өмнөговь аймгийн Номгон суманд өглөөний 9 цаг 50 минутад анх газар хөдөлсөнөөс хойш одоогийн байдлаар нийт 4 удаа, давтамж нь улам бүр ойртож байгаа тухай мэдээллээ.

Анхны газар хөдлөлт сумын төвөөс зүүн тийш 6 километрт 5,2 баллын хүчтэй болж, айлын гэр хөдөлж, тавилгууд нурж байсан бол дахин 11 цаг 00 минутад сумаас хойш 25 километрт 4 бал хөдөлсөн байна.

Улмаар 11 цаг 40 минутад сумаас баруун урагш 45 километрт 4,5 балл хөдөлж, үүнээс 25 минутын дараа буюу 12 цаг 05 минутад сумын төвөөс зүүн тийш 28 километр 5 бал хөдлөөд байна. Аймгаас ажлын хэсэг томилогдон гамшгийн нөхцөлд урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Өмнөговь аймаг С.Сумьяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг