sonin.mn

“Та хөхний хавдраас сэргийлэхийн тулд сар бvр хөхөө өөрөө шинжиж vздэг байх хэрэгтэй.

1.Цээжээ нvцгэлээд толинд харна. Гараа унжуулж хөхөн дээрээ овойж хонхойсон эсвэл арьс нь ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн хэсэг байгаа эсэхийг сайн хар.Хоёр гараа толгойныхоо ард аваад дээр дурьдсан шинж тэмдэг байгаа болон өмнөх сарын байдалтай харьцуулж vз. Дараа нь хоёр гараа ташаандаа аваад мөр далаа урагшлуулж хөхөндөө ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг дахин шалгана.

2.Хоёр хөхнийхөө толгойг ээлжлэн зөөлөн чимхэж шахан ямар нэг шингэн зvйл гарч байгаа эсэхийг vз” гэх зэргээр таван заалт бvхий шалгах аргыг дурьдсан байдгийг хөхтэй эмэгтэй хvн бvр бараг улигболтлоо сонссон, уншсан биз.

3.Зvvн гараа толгой­­­ныхоо ард аваад баруун гарынхаа 2, 3, 4-р хурууны хоёрдугаар vеэр зvvн хөхийг зөөлөн дараа нь арай чанга тэмтэрч ямар нэг зангилаа бэрсvv байгаа эсэхийг шалгана. Мөн хөхний хоорондын зайг ч шалгана.

4.хурууны өн­­дгөөр хөхний товчийг тойруулан тойрог шулуу шугамаар, эсвэл од маягаар төвөөс нь зах руу нь иллэг хийх байдлаар шалгах.

Та хангалттай шалгасан гэж vзвэл нөгөө хөхөө дээрх дарааллын дагуу шалгаарай” гэх заавар зөвлөлмжийг олонтоо сонсож бас уншсан биз. Харин анхаарвал зохих шинж тэмдгvvдийнх нь талаар тоймтой зvйл өгvvлсэн нь ховор байдаг юм билээ. Тэрхvv анхаарвал зохих шинж тэмдгvvдийг битvvхэндээ хайж , мартаж санасаар бараг л хэсэг хугацааг vдчихэж.Гэхдээ эрсний эцэст сурагласан зvйлээ олсон.

Хугацаа, айдас

“Миний хөхөнд асуудал гарч дээ” хэмээн таамаглаж байсан маань ч оносон.Хөхний товч орчмоор бvр байж ядтал загат­наж, өөрийн эрхгvй л хөх рvv гар явдаг болсон.Хөхнийхөө толгой болон ойр орчмыг нь маажиж vрсний дараа халуун оргино гэж жигтэйхэн. Гэр­тээ байгаа vедээ хоёр хөхөө гаргачихаад хvйтэн усаар шавшиж тайтгарсан өдрvvд олон...

Олныг vл нур­­шинтанд болон эхнэр, охин, ээж, эмээгийн тань хөхөнд

1.Эмзэглэл багатай vvсгvvр тэмтрэгдэх
2. Хөхний тов­чны орч­­­моор бай­нга загатнах, бижрvv туурах
3. Хөхнөөс цусархаг эсвэл хэвийн бус шингэн зvйл ялгарах
4. Хөхний арьс зузаарч хавдах
5. Хөхний арьсанд vрчлээс, атираа vvсэх, хонхойх
6. Хөхний толгой дотогш татагдах зэрэг шинж тэмдгvvдийн аль нэг нь илэрвэл даруй эмнэлэгт хандаарай.

Дээрх шинж тэмдгvvдээс хоёр дахь нь надад илэрсэн болохоор маргааш өглөө эрт эмнэлэгт очно. Дэмий ярьж энэ шинж тэмдгvvдийг мэдэх гэсээр хугацаа алдсан байх вий гэж эмээж байгаагаа ч нуух юм алга. Гэхдээ муу мэдээ сонсоход бэлтгэлтэй байгаа төдийгvй, эдгэнэт гэсэн бvрэн итгэлтэй байгаа.

Охид бvсгvйчvvдэдээ захихад сар бvр сарын тэмдэг ирж дууссанаас хойш 7 хоногийн дараа хөхөө шинжиж өмнөх сарын байдалтай харьцуулж байх нь таны эрvvл мэндэд нэн чухал vvрэгтэй гэдгийг би сайтар ойлгосон.

Найз нөхөд, таньдаг мэддэг хvмvvстэйгээ “Хөхний сэдэв”-ээр яриа өрнvvлж байхдаа зарим бvсгvйчvvд хөхөндөө тоомжиргvй хандаж байгааг нь гайхаж байлаа. Тэдний зарим нь “ За юун сvртэй юм. Одоо хvvхэд гаргахгvй юм чинь болохоо байсан бол авахуулчихна л биз” хэмээн хэлж байсан юм.

Хөхний хорт хавдар нь дэлхийн дахинаа эмэгтэйчvvдийн хавдрын нас баралтын хоёр дахь шалтгаан болоод буйг судлаачид тогтоосон байдаг. Хөгжингvй орнуудад илvv тохиолддог гэж vздэг ч манай улсад хорт хавдрын нийт өвчлөлийн 6 дугаарт, эмэгтэйчvvдийн хорт хавдрын 5 дугаарт ордог байна. Ер нь нас ахих тусам өвчлөх эрсдэл нэмэгддэг ч зарим тохиолдолд эрэгтэйчvvд өвчилдөг байна.

Хөхний хорт хавдар vvсэх эрсдэлийг нэмэгдvvлэх хvчин зvйлс

Хөхний хорт хавдар vvсэх эрсдэлд “Эстроген даавар” маш их нөлөөтэй аж.

Өөрөөр хэлбэл хvний цусан дахь эстроген дааврын тvвшин их байх нь хөхний хорт хавдрын гол шалтгаан болдог байна. Эстроген даавар гэдэг нь хvний биед vvсдэг эм бэлгийн даавар юм. Дор дурьдсан тохиолдолд хvний цусан дахь эстрогений тvвшин ихсэх хандлагатай байдаг аж.

Тухайлбал,анхны сарын тэмдэг,хожуу цэвэршилт, даавар эмчилгээ, цацраг туяанд өртөх, таргалалт, хөдөлгөөний хомсдол, архи уух, тамхи татах буюу зохисгvй хооллолт,удамшил буюу BRCA1, BRCA2 ген, жирэмслэлтээс хамгаалах эм уух.

*Анхны сарын тэмдэг. Эмэгтэйчvvдийн сарын тэмдэг 11 ба тvvнээс бага насанд ирэхэд хөхний эдvvд эстроген дааврын нөлөөнд өртөх нь их байдаг байна.

*Хожуу цэвэршилт. Энэ vед хөхний эдvvд мөн л эстроген дааварт удаан өртдөг аж.

*Даавар эмчилгээ. Цэвэр­шил­тийн дараа эсвэл өнд­гөвчөө хоёуланг нь мэс заслаар авахуулсан эмэгтэйчvvдэд хийгддэг эмчилгээ юм. Дааврын эмvvд нь эстроген, прогестерон, прогестин зэрэг эм бэлгийн дааврыг агуулдаг учир эрсдэл нэмэгддэг гэж vздэг.

Цацраг туяанд өртөх. Цээжний хөндийн эрхтний хавдрын улмаас туяа эмчилгээ хийлгэж байсан хvмvvст эмчилгээнээс хойш 10 буюу тvvнээс дээш жилийн дараа хөхний хорт хавдар vvсэх магадлалтай. Гэхдээ энэ нь эмчилгээ хийлгэсэн нас, туяа эмчилгээний тун, хэмжээнээс хамаардаг байна.

*Таргалалт, хөдөлгөөний хомсдол.Цэвэршилтийн дараах насны эмэгтэйчvvд гормон эмчилгээ хийлгээгvй байсан ч илvvдэл жинтэй бол өртөх эрсдэл өндөр байдаг аж.

*Архи уух, тамхи татах буюу зохисгvй хооллолт. Эдгээр хоруудын хэрэглээ их байх тусам хөхний хавдрын эрсдэл нэмэгддэг байна.

*Удамшил буюу BRCA1, BRCA2 ген.Хөхний хавдрын удмын урьдчилсан нөхцлийг бvрдvvлэгч дээрх хоёр төрлийн генийг тээгч бvсгvйчvvд хэт залуу насандаа хөх, өндгөвчний хавдраар өвдөх эрсдэлтэй аж.

*Жирэмслэлтээс хамгаалах эм уух. Энэ эмийг удаан хугацаагаар уух нь хөхний хавдраар өвчлэх эрсдэлийг нэмэгдvvлдэг байна.

Хөхний хорт хавдраас хамгаалах хvчин зvйлс

Энө төр­л­ийн хавдраас хамгаалах арга бий. Тухайл­бал, эстроген дааврын тvвшингээ зохицуулах нь энэ өвчнөөр өвч­лөхгvй байх боломж­ийг бvр­дvvлдэг гэдгийг суд­­лаа­чид тог­­тоосон байна. Өөрөөр хэлбэл, эстроген дааврын тvв­шинг бууруулах олон арга байдаг гэсэн vг.

Хvvхдээ хөхөөр хооллох, өндгөвчөө мэс ажилбараар авахуулах, эстроген дааврын эсрэг эмvvд хэрэглэх гэх зэрэг. Харин эдгээрээс хамгийн шилдэг арга нь дасгал хөдөлгөөн юм.

Дасгал хөдөлгөөн нь хvний цусан дахь эстроген дааврын хэмжээг бууруулдаг байна. Иймд хөхний хорт хавдраас хамгаалахын тулд долоо хоногт 4 буюу тvvнээс дээш цагаар идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байхыг эмч мэргэжилтнvvд зөвлөж байна.

Эх сурвалж: