sonin.mn

Монгол Улсад орчин цагийн үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Орчин цагийн үлээвэр хөгжим-100” зурагт үзэсгэлэнгийн нээлт болон “Үлээвэр хөгжим-100” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр Хөгжим бүжгийн коллежийн хурлын танхимд боллоо.

Энэхүү үйл ажиллагааг БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургууль, Хөгжим бүжгийн коллеж хамтран зохион байгуулав. Хурлын үндсэн илтгэлийг ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн алба, ҮЖҮНХ-ийн дарга хурандаа Ц.Төмөрбат “Цэргийн үлээвэр хөгжмийн түүхэн замнал, өнөөгийн байдал” сэдвээр тавьсан юм.

Мөн “Эртний үлээвэр хөгжмийн тухай”, “Түрэгийн үеийн цэргийн үлээвэр хөгжмийн түүхэнд холбогдох нэгэн дурсгалын тухай /YII-YIII зуун/”, “Монголын цэргийн хөгжимд холбогдох зарим мэдээ, эх сурвалж”, “1914-1930-аад оны үеийн Монголын цэргийн хөгжим”, “Цэргийн үлээвэр найрал хөгжмийн урын сан, үлээвэр найрал хөгжимд зориулсан бүтээлүүд” зэрэг сэдэвт илтгэлийг тавив.

Ц.Заяа

Эх сурвалж: