sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Холливудын алдартай жүжигчин Анжелина Жоли кино урлагийн ертөнцийг удахгүй орхиж магадгүй байна.

Энэ тухай тэрбээр “Varietа” сэтгүүлд ярилцлага өгөхдөө цухуйлгажээ. “Би хэд хэдэн кинонд тоглоно. Дашрамд дурдахад, би Брэд болон хүүхдүүдийнхээ оролцсон киног удахгүй бүтээнэ” гэж Жоли ярьсан байна.

Кино бүтээхэд түүний хамгийн дуртай ажил нь найруулагчийн ажил ажээ. “Бусад жүжигчин рүү камераа чиглүүлж, гайхалтай ажлыг хэрхэн хийж буйг харах үед би маш аз жаргалтай байдаг” гэж Жоли хэлсэн байна.

“By the Sea” гэдэг нэртэй киноны зургийг Мальтад авч байгаа нь тодорхой болсон билээ. Жоли, Питт нар гэр бүлийн хосын дүрийг бүтээнэ гэснээс өөр уг киноны тухай тодорхой мэдээлэл байхгүй байна гэж “Varietа” сэтгүүлд тэмдэглэжээ.

Жоли алдартай жүжигчнээс гадна, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын сайн санааны элч юм. Энэ ажлынхаа хүрээнд тэрбээр хүмүүнлэгийн сүйрэл болсон хэдэн арван улсад очсон билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг