sonin.mn

Японы Фүкүока хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 12 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Кисэносатотай барилдаж түүнийг хийн уватанаге мэхээр унагаж 11 дэх даваагаа авлаа.

Энэ удаагийн башёг тэргүүлэгчдийн нэг 71 дэх Их аварга Какурюү М.Ананд озэки Гойёдог давснаар мөн 11 даваатай болов. Харин 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгашира Тоёоношиматай барилдан ошидаши мэхээр ес дэх даваа гурван унаатай явж байна.

Шинэхэн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров озеки Котошёогикүд унаснаар даваа, унаа тэнцлээ. Башёг тэргүүлэгч хоёр Их аварга Хакүхо, Какурюү нарын араас маэгашира Точиношин 10 даваатай нэхэж явна.

Д.Өлзий

Эх сурвалж: