sonin.mn

Шилдэг хөгжмийн зохиолч, хөгжмийг тодруулдаг“Алтан намар” наадмыг энэ жил өнжvvлэх болсон нь уран бvтээлчдийг дэндvv гомдоосон хэрэг болов.

Тэд уяа сойлго нь таарсан морьд шиг “Алтаннамар” наадмаа хоног тоолон, хуруу даран хvлээдэг болохоор арга ч vгvй биз.  Энэ наадмыг тэмдэглэхгvй болсон нь хөгжмийн зохиолчдын төдийгvй хөгжимчдийн хөгжмийн чавхдасыг нь тасалж орхисонтой утга нэг гэхэд хол зөрөхгvй биз.

Уг нь энэ наадамд дуунаас бусад бvх салбарын тухайлбал, сонгодог урлаг, ардын хөгжим, цөөхvvл хөгжим, эстрад, найрал гэх зэргээр бvх хөгжим ордог юм шvvдээ. Тэртээ 1982 онданх зохион байгуулагдсаар 32 дахь жилийнхээ босгон дээр ийн өвдөг шороодсон шалтгаан нь тун хөгийн. Өнөө л хөрөнгө санхvvгийн асуудал.

Энэ жил 50 орчим сая төгрөгийн санхvvжилттэй байсан тус наадамд Засгийн газраас санхvvжилт өгөхгvй гэсэн шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалжууд хэлсэн юм. Уг нь жил бvр 50 гаруй хөгжмийн зохиолч оролцож, урлагийн салбарын бvх шилдэг хөгжмийн аялгууг шалгаруулдаг энэ наадмыг гадаад улс орнууд ч чих тавин хv­лээдэг.

Манай ул­сын ур­лагийн салбарт киноч­дын “Academy awards”, драмын­хны “Гэгээн Муза”, хөгжим­ч­­­дийн гээд то­моохон олон наадам шил шилээ даран болдог шvv дээ. “Алтан намар” наадмыг ийн өжөөх болсон нь өнгөц харахад хөрөнгө санхvvгийн асуудлаас болоод ганц нэг жил өнжиж байгаа мэт боловч нидэр дээрээ Монгол Улсын урлагийг уруудах зам руу нь хөтөлж буйн нэг илрэл юм.

Урлаг уруудах нь улс орон мөхөхийн дохио гэж нэгэн суутан хэлж нэлээн хэдэн алдартнууд vvн­ийг баталсан байдаг шvv дээ. Хөгжмийн “Алтан намар” наадам өнжих нь гэх яриа гарсантай зэрэгцээд Соёл, спорт ая­лал жуулч­лал­­ын сайд Ц.Оюунгэрэлтэй хол­боотой олон асуу­дал яриг­даж болзошгvй болоод байгаа тухай амтай болгон нь ярьж байна.

Тухайлбал, “Бат­аараас өөр­ийг мэдэхгvй сай­дыг соливол таарна”, “Яаманд урлагийн ганц ч мэргэжилтэн байдаггvйн тод бөгөөд эмгэнэлт жи­шээ энэ”, “Хөгж­мийн хэм­нэл мэд­дэг­гvй хvн яам удирдахаар ийм байдаг юм”, Ар өврийн хаалгаар авсан, идсэн нөхөд нь батаар хэмээх араг ясанд аль байдгаа зарцуулсан болоод тэр” гэх мэтээр элдэв эрээн бараан vгс эх адаггvй хөвөрсөөр байна. Энд тэндхийн чуулга, теат­рын vvдийг татаад ороход эх адаг нь vл мэдэгдэх ийм яриа сvvлийн хэдэн өдөр өр­нөсөөр л.

Улам­жлалт наадмынхаа амыг бар­ьсан Засгийн газрын тогтоол чухам хэзээ гарчихсан нь ч бас олны анхаар­лыг татаж байгаа бололтой. Татахаас ч аргагvй. Яг одоо Засгийн газраа хэрхэн бvрдvvлэхийг ард тvмэн чих тавин хvлээж байгаа шvv дээ, уг нь. Тэгэхээр хэн, хэзээ гаргасан тогтоол юм бол.

Эх сурвалж: