sonin.mn

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны болон Улс тунхагласны 90 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат залуу аварга С.Мөнхбат түрүүллээ.

Өчигдөр зохион байгуулсан улс, аймгийн цолтой 256 хүчит бөх уран мэхээ уралдуулан, хүчийг сорин барилдсан юм.

Энэхүү барилдааны түрүү бөхийн төлөө С.Мөнхбат аваргатай хүч үзэн унасан Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын харцага Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн бол их шөвөгт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан Д.Баасандорж нар тунаж үлдсэн юм.

Д.Өлзий

Эх сурвалж: