sonin.mn

Би өөрийгөө их “муу ээж” гэж боддог. Хvн ер нь хvссэн санаснаасаа шал өөр vг, vйлдэл хэлж, хийж орхидог. Бодож мөрөөдөж яваагаараа амьдарч чаддаггvй амьтан. Зөв явах гээд зvтгээд байх шиг хэрнээ нэг л мэдэхэд хэзээ ч буцаах аргагvй он жилvvд зугтан одсон байх.

Нvдэнд vл vзэгдэвч хvсээгvй байхад уйлуулж, хvсээгvй байхад хорсолд автуулж, хvсээгvй байхад хясалд оруулдаг тийм нэг муу муухай юмнууд зөв явах гээд зvтгээд байгаа намайг дийлсээр ирсэн юм. Ид шид гэхгvй ч нvдэнд шууд харагддаггvй болохоор нь далдын хvч ч гэмээр.

Өөрийн нэр дээр биш ч гэсэн хоёр, гурвын зэрэг машин ээлжилж унасан байдалтай танил нөхөддөө харагдах намайг болоод миний vр хvvхдийг,“зовсон амьтад” гэж хvмvvс хэлэхгvй л байх. Гэтэл тэр мөр бvтэн, гэдэс цатгалан, “юм юмтай айл”-ын гэр дотор эмэгтэй хvний арчаагvй тэнэг айдас, ухаангvй өчvvхэн гоморхол, хvvхдийн битvvхэн шаналан бугшиж, эцгийн доромжлол, эхийн амиа хичээсэн гэнэн vйлдлийг тэвчээд л өнгөрvvлэхээс өөрөөр яаж ч чадахгvй өрөвдөлтэй байдал хэзээ ч зогсохгvй, дуусахгvй мэт давтагдана. Хvчирхийлэл гэдэг тийм л муухай, хvчирхийллийг таньж ухамсарлах, таслан зогсоох ухаангvй, тэнхээгvй байх гэдэг тийм гутмаар, харамсмаар.

Айсандаа гэрээсээ зугтаагаад гараад гvйчдэг байснаа бодохоор өөрийгөө тэнэг, амиа бодсон арчаагvй, “муу ээж” гэхээс ч яахав дээ. Хvvхдээ орхиж гарчаад айлд сууж сууж, айлын хvмvvсээр бамбай хийн эргэж орсон нэг тохиолдлыг боддог юм. “Манай хvн” бол бусдын нvдэнд ил харагдахаар vйлдэл хийж, хvvхдийн биед гэмтэл учруулж, хөхрvvлж барихгvй. Гэхдээ аравхан настай хvvхэд архи ууж ирчээд аархаж “хvрхрээд”, хар сэр, өшөө хонзон, өглөг авлагын тухай vл ойлгогдох муу муухай юм яриад хараалын vгээр том том дуугараад байгаа аавын дэргэд юу хийж чадах вэ. Ээж нь өөрөө айсандаа хvvхдээ орхиод гараад гvйж байхад яах вэ?

Хvv маань “амиа аврах” санаатай 00-ын өрөөнд ороод дотроос нь тvгжсэн байгаа юм.
Нөгөө согтуу аав тvгжээг нь мулт татах гээд байхаар нь хоёр гараараа бариулаас нь тас зуураад хөлөөрөө хана руу жийгээд татаад байсан гэж хvv маань ярьдаг юм. Намайг эргээд гэртээ ороход согтуу аав орон дээрээ унасан байсан ч хvvд маань эдгэшгvй сэтгэлийн шарх, шаналан vлдээсэн юм даа.

Тэр хооронд согтуу аав гартаа хутга барьж явсан, тэр хутгаараа эхийнх нь гэрийн халаадыг сийчиж хаясан, сийчсэн халаадаа угаах юм хадгалдаг саванд хийж байгаад гал тавьсан, галын дээрээс ууж байсан шилтэй вискигээ асгасан.

Би тэхэд гэрээс бага хvvгээ нэг юм дагуулаад гарсан боловч том хvvгээ яагаад ч орхисон юм? Хvvхдээ орхиж чадаж байгаа хэрнээ намайг цохиод авна, яс мах минь янгинана гэхээс зугтахгvй байж чадаагvй хэрэг vv? Ер нь л их аймхай байж дээ, би. Ёстой нөгөө vхэх гэж байгаа юм шиг айна. Дандаа, би өөрөө л хоёр хvvхдээ чирээд гэрээсээ гарч гvйнэ.

Австралийн кино од Николь Кидманы тоглосон “Банкгкок Хилтон” гэдэг киноноос би нэг зvйлийг санаандаа гvн vлдээсэн нь намайг дандаа тэгж гэрээсээ гарч гvйхэд хvргэсэн тал бий. Киноны гол дvрийн эмэгтэй,нэгэн хар тамхины наймаачин, зальт этгээдийн ээлжит гэмт vйлдлийн золиос болж шоронд ордог бөгөөд гэм буруугvй гэдгээ нотлох гэж хичнээн оролдоод vр дvнд хvрэхгvй, цаазын ял авах нь тодорхой болно.

Сvvлд нь шоронгоос оргож чадсанаар амь аврагдаж, эргээд нөгөө хар тамхины наймаач­ныг баривчлуулж чаддаг. Хичнээн гэм буруугvй байлаа ч тухайн орчинд vйлчилж байгаа хуулийг давж гарах боломжгvй. Харин хууль vйлчлээд байгаа тэр орчны гадна талд гарч чадвал өөрөөр хэлбэл киноны vйл явдал өрнөж байгаа Тайланд орноос зугтан гарч чадвал хичнээн хатуу ч байсан нөгөө хуулийн vйлчлэл байхгvй болно.

Сэтгэлгээний яг энэ гаргалгаа эмэгтэйг шоронгоос оргуулж аврах шийдэлд хvргэдэг. Өөрийн нөлөөлөх хvрээнээс хальж гардаг хууль гэж хаана ч байхгvй. Тэр аймшигийн ертөнцийн гадна талд гарч чадвал чи аюулаас зайлж чадна. Vvнийг би олон ч удаа бодож, олон ч удаа энэ аргаар “амиа аварч” явж дээ. Тэгж явсаар маш олон жилийг тэвчин өнгөрvvлсэн юм.

Өөрөө айж vхэх гээд байлгvй хvvхдээ айлгахгvй байх тухай бодох, хvvхдээ орхиж гарч байхын оронд гэр орноо тайван болгох арга ухаан сийлж яагаад чадаагvй вэ?Хvчирхийлэл гэдэг vл vзэгдэх далдын хvчинд өөрийн мэдэл­гvй автаж явсан, тvvнийг таньж мэдээгvй явсан, тvvнээс зайлсхийж болдог талаар ямар ч ойлголт, мэдлэггvйгээс болсон хэрэг шvv дээ. Хайрлаж, ханилсан хvнээ хэн ч гэсэн хvчирхийлэгч болгож харахыг хvсэхгvй, мөрөөдөл хvслээрээ босгосон гэр оронд чинь болоод байгаа бvхэн vр хvvхдэд чинь хvчирхийллийн орчин vvсгээд байна гэдгийг ч ухаарахгvй явах vе хvнд байдаг.

Тvр зуурын уйлаан майлаан, гомдол тунирхал, архинаас болсон нэг оройн явдал гэж бодно. Маргааш нь тэнгэр цэлмэг, нар улам гэрэлтэй тусах мэт. Аав гэмээ цайруулах гэж хичээх, сайхан аашилж, намдуу зөөлөн инээд алдан хvvхдээ бас ээжийг нь vнсэн аргадах, амттай хоол унд идэж, аятайхан юм vзэх тухай, гоё юм авах тухай яриа өрнөх, бvр vнэхээр ажил төрлөө хойш нь тавиад гэр бvлээрээ гадуур гарч өдрийг өнгөрөөнө. Гэвч дахиад л, дахиад л, бас дахиад л ...

Нэг орой нөхөр бид хоёр vзвэр тараад шөнө гэртээ ирлээ. Архи дарс хэрэг­лээгvй. Харин тvлхvvрээ авч гараагvй болохоор хаалгаа тогшлоо. Хvvхдvvд маань унтаж орхиж, зөндөө тогшуулж, балбуулж байж хаалгаа нээв. Аав нь их л ууртай загнаж гарлаа. Хvv маань буцаад хөнжилдөө орсон байв. Дvvтэйгээ хоёулаа ээж аавыгаа хvлээгээд зурагт vзэж байгаад тэр чигээрээ газархөнжил нөмрөөд унтаад өгч л дээ. Гэтэл нөгөө ууртай аав очоод гуталтай хөлөөрөө хvvгийнхээ толгой руу өшиглөсөн юм даа.

Өөр нэг удаа бас л тvлхvvрнээс болсон хэрэг. Энэ удаа хvv маань өөртөө авч явдаг тvлхvvрээ гээжээ. Гэртээ ирээд нэг л их гэм хийсэн, айсан хvн vнэнээ хэлсэн. Харин аавын хувьд тvлхvvр гээгдсэн нь бөөн аюул занал болов. Хулгайч тvлхvvрийг олоод гэр орон ухвал яана гэх мэтээр хvvгээ загнаж, хvvхэд нь гадуур хувцасаа ч тайлаагvй урвайн зогсоно. Нэг харахад хvv маань яагаад ч юм газар эвхрээд суучихсан, аав нь бас л өшиглөөд авч байсан. Энэ тохиолдлуудыг би өөрөө хажууд нь хараад зогсож байсан болохоор одоо ч нvдэнд харагдах шиг болдог.

Орилуулж чарлуулаад тасралтгvй балбаад байхгvй ч, хөхөрч няцартал нvдээгvй ч гэсэн хvчирхийлэгчийн дуу хоолой, vг хэл, дохио зангаа, нvдний харц, зvрх зvсэм хvйтэн хөндий, харгис хандлага ямар аймаар, аюултай гээч. Энэ бvхэн нийлээд ганц удаагийн далайлтанд бvгд шингэж, хvvхдийн зvрх сэтгэлд гvн ангал vлдээдэг юм. Хvчирхийлэл гэдэг арчаагvй архичин, ядуу зvдvvгээсээ болоод байнга бухимдаж явдаг хvн амын тэр хэсэг дунд л оршдог гэж ойлговол дэндvv өнгөц хэрэг болно.

Ууж идэхээр дутаахгvй, өндөр төлбөртэй сургуульд сургаад байгаа хэрнээ хvvхдийн эмзэгхэн сэтгэлзvрхийг гэмтээж, хvvхэд насыг нь гэрэл гэгээгvй, дутуу дундуур болгодог. Эцэг эхийн дэргэд элэг бvтэн мэт байвч хvvхдийг төрсөн гэр оронд ньзөн зоргоор нь байлгадаггvй, шавайг нь ханатал эрхлvvлж наадуулж өсгөөгvй, эцгийн дарамттай харц, эхийн ухаангvй тэвчээрээр боогдуулсаархvvхдээ хvнд бодолд хvлээстэй нэгэн болгосон “манайх” шиг гэр бvлvvд, ээж аавууд байсаар байна уу даа гэж боддог.

Юу ч хийсэн, яаж ч хийсэн эцгийн санаанд хvрэхгvй байх, ойр дотны ч бай, таних танихгvй гадны хvмvvсийн дунд ч бай элдэв vгээр хэлж загнах, ярих хэлэх тоолондоо доромж vг хавчуулахыг тэвчиж явах ямар вэ? Архи уусан эсвэл ямар нэгэн байдлаар сэтгэл хангалуун биш vедээ хажуудаа байгаа хэнийг ч vл хайхран эхнэр, хvvхдээ тайван бус байдалд оруулж, “сургаал айлдах”, “ажилд сургах” нэрээр ямар ч шаардлагагvй явдал суудал vvсгэн шөнө оройг ч тоолгvй гvйцэлдvvлэхийг шаардах аав “ажил хэрэгч” хvн мөн vv? Эсвэл хvчирхийлэгч vv?

Ийм байдал долоо хоног алгасалгvй, заримд нь хоёроос гурван удаагийн давталттай, тэгээд их олон жилээр vргэлжилсэн бол энэ хэвийн амьдрал мөн vv? Ийм байдалд бухимдаж, гомдсоор байвч тэвчсээр явсан ээж, ямар ээж вэ? Хөргөгч нь дvvрэн байвч хvvхдийн харц доогуур, сэтгэл нь хоосон. Эцэг эхийн хамт хvмvvсийн дунд орохдоо vг яриа, дуу хоолой нь бусдад vл сонсогдох, vл хvндлэгдэх байдалд хvргэхийг юу гэж нэрлэх вэ?Эцгийн эсвэл эхийн эрх давамгайлсан харилцаа айлд байхыг vгvйсгэх гэсэнгvй. Хэн нэг нь өрх гэрээ удирдан залж явах нь гарцаагvй боловчхарин энд бол хэм хэмжээнээс хэтэрсэн зvйлийн тухай би ярьж байна.

Бага хvv маань дунд ангид орж, ах нь аавдаа толгой руугаа өшиглvvлж байсан тэр насан дээр нь ирсэн байв. Байсгээд л заавал шөнө дунд болдог нөгөө vзэгдлvvд гэрт давтагдана. Бас л халамцуу ирсэн аав нь бага хvvг дуудаад “сургаал айлдаж” хажуудаа баахан зогсоов. Тэгснээ, дороо гvй гэлээ. Хvvхэд нь гvйгээд л, аав нь хурдан гvйгээч, хөлөө өндөр өргө, энэ тэр гээд л. Ээж нь хажууд нь болиулж чадахгvй, гомдоод л, тэвчээд л, хараад л, хvvгээ өрөвдөөд л. Унтаж байсан хvvхдийг босгож ирчээд хvнд ярихад бол гэмгvй ч юм шиг санагдахаар ийм байдлаар баахан шаналгана.

Хэрэв аав гэрт эртхэн ирсэн эсвэл амралтын өдрөөр диван дээрээ хэвтэж байвал бага хvvг байн байн дуудаж нэг хоёр алхмын зайд “гарын vзvvр”-т зарна. Бvр хамар дороо байгаа юмыг хvртэл авахуулахаар бараг л таван минут тутам дуудаж, нааш цааш залхтал нь явуулна. Хvн шиг гэр орондоо зvгээр л нэг суух, бvр байг гэхэд хичээлээ хараад суух ч аргагvй болгоно. Нэг л сайхан “юм юмтай”, мөр бvтэн, гэдэс цатгалан айл хэрнээ ер нь л аавыг гэрт байхад цаагуураа л нэг тvгшvvртэй, удахгvй ямар нэгэн юм болохоо болих нь гэсэн айдаст хvлээлттэй.

Танил бvсгvй маань найз хvvхнийхээ гэрт очоод өмнөөс нь ядарч орхисноо нададярьж билээ. Танилыг маань найз хvvхэн нь хоол хийгээд дайлж л дээ. Тэр vеэр нөхөр нь гэртээ байж таарч.

Гэхдээ нөхөр тэдний ярианд оролцсонгvй, диван дээрээ хэвтээд зурагтаа vзэх юм гэнэ. Харин эхнэрээ байн байн дуудаж, мөн л “гарын vзvvр”-тээ зарна. Тэгээд хоол болмогц эхнэр нь нөхөртөө өрөөнд нь хоолоруулж өгчөөд хоёр бvсгvй хамт хооллохоор суусан боловч эхнэр нь өөрийн эрхгvй байн байн босон харайж, тийм ч амтлагчийг нь өгөхөө мартаж, ингэж ч асуухаа мартаж гээд нааш цааш гvйгээд байж. Танил маань, чиний өмнөөс ядарчлаа, ямар төвөгтэй тайван бус юм бэ гэж. Тэхэд найз хvvхэн нь, ингэхгvй бол нөхөр уурлачихдаг юм аа гэж хариулсан гэсэн. Айлын амьдралыг би мэдэхгvй ч манайхтай төстэй сонсогдсон учир гэр бvлийн нууц хvчирхийлэл хаа сайгvй байсаар байгааг харуулж байна. Ийм орчинд хvvхэд хэзээ ч хэвийн өсөн торниж чадахгvй.

Олон жил өнгөрсний дараа л би гэрээсээ зугтаж гарч гvйхээ болив. Хичнээн арван удаа гэрээсээ зугтаж гарч гvйсний эцэст гарч гvйснээр юу ч өөрчлөгдөхгvй байгаатай арайхийж нэг юм эвлэрэв. Нөгөө киноноос vлдсэн бодол буюу хуулийн vйлчлэх хvрээнээс л зугтаад гарчихвал аймшигийн ертөнцийн хууль над vйлчлэхээ больж, би аюулаас зайлж чадна гэдэг бодол маань буруу юм байна гэдгийг ойлгов.

Нэг удаа ээлжит зөрчилт байдал гэрт vvслээ. Би гарч явсангvй, харин өөрийнхөө байр суурийг хамгаалан зөөлөн эсэргvvцлийн vг хэлсээр байлаа. Гэтэл нөхрийн тэвчээр барагдан намайг хавирга руу минь маш хvчтэй ёворч орхив. Өвдсөн ч гэсэн доромжилж, дээрэл­хэж байгаатай нь эвлэрэхгvй байхаар шийдсэнээ харуулж чадав. Дараагийн алхам нь бvр их өвдөлттэй байсан юм. Нэг өглөө нөхөр ажилдаа явахаар бэлтгэл хангагдсан байв. Өглөө бvр бэлэн байлгадаг цэвэр цамц, индvvдсэн костюмыг өмсөөд цайгаа уув.

Цайлж байх хооронд бидний хэрvvлийн мөнхийн сэдвvvдийн нэгхөндөгдлөө. Байдал хурцдаад ирэв. Гэвч би гарч гvйсэнгvй, сандал дээрээ суусаар өөрийн байр сууриа хамгаалсаар л байв. Өмнө нь vvний хариуд нэг ёвролт ирсэн бол энэ удаа хэд хэд боллоо. Асуудлаас зугтааснаар биш туулж, давж гарснаар олон жил тэвчсэн байдалөөрчлөгдөнө гэж би нэгэнт шийдсэн байв.

Бас нэг удаа­гийн өвдөл­төөс vхтлээ айж зугтаасаар, хичнээн жил сэтгэлээ өвтгөж, vр хvvхдээ шаналгаж явсан байдлаас гарахын тулд энэ өвдөлтийг тэвчиж болж байв. Намайг хөдлөхгvй суугаад байхаар нөхөр, чи наанаасаа босооч гэж хvртэл хэлжvзэв. Гэвч “Single ladies” гэдэг кинон дээр ярьдаг шиг “шийдсэн хvvхэн”-ий царайг хараад нөхөр vйлдэлээ зогсоогоод гэрээс гарч явсан. Тэр өдрөөс хойш нөхрийн хvчирхийлэгч шиг байх хандлага нь суларсаар байв. Тэгсээр хоёр жил орчмын дараа бид бvр хоёр тийш болсон.

Одоо нөгөө хуулийн vйлчлэх хvрээний тухай бодол маань хvчирхийллийн тухайд арай өөр агуулгатай болсон юм. Манай гэрт давтагдаад байсан хvчир­хийллийн далд хvчний vйлчлэлээс гарахын тулд би биеэрээ гэрээсээ зугтаж гарч гvйх хэрэггvй байж. Харин оюун ухаанаараа хvчирхийллийг зөв таньж, ойлгоодтэр муу муухай зvйлийн vйлчлэлийг бий болгоод байгаа өөрийн­хөө ухам­сар­гvй аймхай, хувиа хичээсэн, өрөвдөл­тэй тэвчээртэй байдлаасл зугтаах, эрт ангижрах ёстой байж.

Сэтгэл зvрхэндээ хvчирхийллийн vйлчлэлийн хvрээг байхгvй болгох нь л өөрийн болон vр хvvхд­ийнхээ амьдралыг тайван, хэвийн, амгалан болгох гарц байжээ. Ийм л энгийн мэт боловч чухал зvйлийг ухаарч ойлгохгvй, олон жил vр хvvхдээ хvчирхийлэлд өртvvлж явсан,би “муу ээж”.

А.Сарантуяа

Эх сурвалж: