sonin.mn

НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО Монголын шагайн харвааг дэлхийн биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэснээ өчигдөр мэдэгдлээ.

Энэ талаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Болд твиттер хуудаснаа бичсэн байна. Тэрбээр монгол шагайн харвааг бүртгүүлэхэд өрсөлдөөн их байсныг онцолжээ.

Өнгөрсөн онд ЮНЕСКО монгол уран бичлэг, монгол гэр урлал, Есөн эрдэнийн Ганжуур судрыг дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн аж.

М.Энх

Эх сурвалж: