sonin.mn

Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулж тэмцдэг дуулиантай өвчин ганц энэ байх аа. Дархлалын олдмол хомсдол өвчний анхны тохиолдол 1992 онд илэрсэн гэдэг.

Хүний дархлал хомсдолын вирусээр халдварлаж дархлалын тогтойцоог гэмтээснээс үүддэг өвчин юм. Ингээд дархлаагүй болсон хүн аливаа халдвар болон хавдрын өвчинтэй биө нь тэмцэж дийлэхгүй болоод нас бардаг. Хөгжил дэвшлээр амьсгалж байгаа энэ эрин зуунд вирусын хөгжлийг л саармагжуулж байгаа болохоос бүрэн эмчлэх аргыг олоогүй л байна.

Манай улсад ДОХ-ын халдвар тээгч 176 хүн одоогоор мэдэгдээд байгаа. Нэг өвчтөний ард 500 хүн аюултай нөхцөлд байдаг гэж үзвэл 88 мянга гэсэн том тоо болно. Гэтэл бид гурван сая болох нь гээд баярлаад явж байгаа шүү дээ.

Үндэсний статистикийн хорооноос сар бүр мэдээлэл хийдэг. Тэр болгонд хоёр тохиолдол шинээр нэмэгдчихсэн байх нь элбэг. Ийм нөхцөлд амьдарч ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг угтаж байна.

Гэвч анзаарахнээ бид “Одоо хэд хүрч байна вэ” гэхээс өөрөөр төдийлөн сонирхохгүй явсаар өдий хүрлээ. Энэ өвчин бараг хүн бүрт заналхийлж байхад ойшоож байгаа хүн ховор байна шүү дээ. Тиймээс л энэ өвчнөөс жинхэнээсээ сэргийлцгээе ээ гэж байгаа юм.

Нэгэнт эмчилж чадахгүйгээс хойш тусахгүй явах хэрэгтэй болно. Тиймээс бэлгэвч хэрэглэх нь хамгийн шалгарсан арга. Үнсэлдэх, тэврэлдэх, хамт хооллох болон суралцахад энэ өвчин халдварлахгүй. Агаар салхиар халдварладаггүйгээс хойш хяналт сайтай явахад л болчих зүйл билээ. “Эрүүл явбал хойтон жилийн наадам үзнэ” шүү дээ.

Ж.Энх

Эх сурвалж: