sonin.mn

Энэ удаагийн дугаартаа Монгол хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан анхдагч хамтлагуудын нэг болох "Ice top" хамтлагийн гишүүн С.Чулуунбаяртай ярилцлаа.

-Ихэнх хип хоп хамтлагуудын түүхэн замналыг хараад байхад реп бүжгийн хамтлагаас гараагаа эхэлсэн байдаг. Таны хувьд ямар хамтлагг бүжиглэж байв. Сансар хорооллын унаган хүүхэд гэдгийг мэдэх юм байна?

-Одоогийн “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Sрortbох” сувгийн сагсан бөмбөг тайбарлагч Б.Төмөр бид хэд нэг хамтлагт бүжиглэдэг байлаа. Тухайн үед зохиогддог байсан бараг бүх л бүжгийн тэмцээнүүдэд оролцож, тэргүүн байрт шалгардаг байсан юм.

-"Ice top" хамтлагийнхантайгаа хэрхэн танилцаж байсан бол?

-Анх бүжиг зааж өгч танилцсан санагдаж байна /инээв/. Манай хэд чинь насаараа надаас дүү шүү дээ.

-Ингэхэд Чулуунбаяр гэдэг нэр яаж яваад Kоbе нэрээр солигдчихов оо. Одоо хүн бүр л "Ice top" -ын Коbе гэдэг?

-За ёстой хэлж мэдэхгүй. Уг нь гэрийнхэн маань бүгд Боогий л гэж дууддаг юм.

-"Ice top" хамтлаг байгуулагдаад хэдийнээ 18 жил өнгөрчихөж. Хамтлаг дөнгөж байгуулагдаж байх үед янз бүрийн эсэргүүцэлтэй тулгардаг л байсан байх даа. Тухайн үед хип хоп гэхээр л ергөн өмд, малгайтай цамцтай үл бүтэх нөхдүүд гэсэн өрөөсгөл хандлага байсан шүү дээ?

-Зөндөе л эсэргүүцэлтэй тулгардаг байлаа. Хүндрэлүүд ч гардаг л байсан. Ямар сайндаа л “Пентатоник” наадамд бид хэлэхгүйгээр очиж, тайзан дээр нь гарч дуулаад л, үзэгчдийг суудлаасаа бостол доргиочихоод л буудаг байлаа.

Манай зарим нэг дуунуудыг ч телевиз, радиогоор явуулахгүй гэж хориглох үе байсан шүү дээ. Гэхдээ нэг баярладаг байсан нь бидний дуу ямар нэгэн аргаар тарчихдаг, хит болчихдог байсан. Тийм ч болохоор манай хамтлагийг, хип хоп урсгалыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон биз.

-Өнөөдрийн байдлаар хамтлаг урын сандаа хичнээн дуутай болоод байна.

-400 нэлээд дөхөж байгаа байх шүү.

-Ингэхэд хамтлагаараа хамгийн анх ямар дууны хоолойны бичлэгт орж байсан бол. Тухайн үед студи, продакшнууд өнөөдрийнх шиг олдоцтой байгаагүй л байх?

-Яг хамгийн анхны дуугаа бичүүлж байх үед нь би цэргийн алба хааж байлаа. Тийм болохоор хамгийн анхны дуугаа хоолой бичүүлэхгүйгээр амьдаар дуулдаг байсан. “Мөнгө" гэдэг дуу байсан юм. Намайг цэргийн албаа хаачихаад ирэхэд хамтлагийнхан зургаан дуу бичүүлчихсэн байсан санагдана.

-Сүүлийн үеийн залуус цэргийн албанаас их зугтаадаг болж. "Ice top" хамтлагийн сонсогчид таныг цэргийн алба хаачихсан хүн гэдгийг тэр бүр мэддэггүй байх. Албаа хаана хааж байв?

-Дотоодын цэргийн 05 дугаар ангийн 815 дугаар салбарт алба хаасан. Багануурт байдаг юм. Дотоодын цэрэг, ардын арми, хилийн цэрэг гээд бүгд л өөр еөрийн гэсэн онцлогтой алба гэж санагддаг юм.

-Дэлгэцийн уран бүтээлд хүчээ сорьж үзлээ. “Skin” энтертайнментийн бүтээж буй “Зүрх зогсохгүй” хэмээх уран бүтээлд оролцон тоглосон. Кинонд ажиллах хэр хүнд байв?

-Жүжигчний ажил гэж ямар хүнд ажил болохыг энэ кинонд ажиллах хугацаандаа мэдэрлээ, Хүндрэл их гарсан. Жишээ нь, их ядарсан, туйлдсан байгаа юм шигээр жүжиглэх гэхэд л би заавал холоос гүйж, амьсгаадаж байж зургаа авахуулна.

Тэгэхгүй бол их худлаа харагдана. Тэгэхэд мэргэжлийн жүжигчид шууд л жүжиглээд явчихаж байгаа юм. Энэ киноноос үзэгчид цэргийн амьдрал, эр хүн байх тухай үзэх болно. Ер нь залуус цэргийн албанаас айдаг, зугтдаг шүү дээ.

Тэнд очоод хүнд зодуулж, дээрэлхүүлж байхаар зугтсан нь дээр гэсэн ойлголттой болчихож. Бид цэргийн алба гэдэг ямар нэр төртэй үүрэг вэ гэдгийг л харуулахыг хүссэн. Жанрын хувьд ч адал явдалт кино учраас залууст таалагдах байх.

-“Зүрх зогсохгүй” кинонд ямар дүр дээр ажиллав?

-Энэ кинонд дөрвөн залуугийн тухай гарна. Тэдний нэг нь би. Яг байгаагаараа л тоглосон. Уг нь талийгаач бид хоёр хамтдаа энэ уран бүтээл дээр ажилах ёстой байсан юм. Харамсалтай нь чадсангүй.

Цэргийн алба хаачихсан учраас энэ кинонд хэрэгсэлтэй харьцах, буу задлах, угсрах, жагсаалын бэлтгэл, гүйж харайхад арай дөхөм байлаа. Хүн өмнө нь сурсан зүйлээ мартана гэж байхгүй шүү дээ.

-Киноны зураг явалт хилийн заставт явагдсан гэж сонссон?

-Тэгсэн. Зураг авалтыг Улаанбаатар хотоос 800 гаруй км-ийн зайтай газар буюу Сэлэнгэ аймгаас 230 км-ийн цаана байх орос, монголын хил дээр орших заставт авсан. Цахилгаан ч байхгүй, сүлжээ ч байхгүй газарт очиж зураг авалтаа хийсэн.

Өдөр болгон зураг авалтандаа орохын тулд морь унаад л явж байлаа. Хилчид яаж амьдардаг, харуулд гарахдаа яадаг болохыг нүдээрээ харж байгаад ирсэн. Хэсэг зуур ч гэлээ тэр амьдралаар амьдарч үзлээ. Яг цэргүүдтэй адилхан хооллож, унтаж, амьдарсан.

Яг л “байгалийн” амьдралаар хэсэг амьдарсан гэж хэлж болно /инээв/. Зарим зураг авалтаа яг хилийн зурвас руу орж авсан л даа. Машин явах боломжгүй газарт мориор явна. Морь унаад 100 гаруй км явж зургаа авахуулдаг байлаа.

"Ice top" хамтлагийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас хуваалцаач. 20 жилийн ой дөхөж байна шүү дээ?

-Саяхан “Харанга" хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн ахтай хамтраад “Харуусал ба ухаарал” нэртэй шинэхэн дуугаа бэлэн болголоо.

“Харанга” хамтлагийнхан өнгөрсөн сард Европын улсуудаар аялан тоглолтоор явсан учраас хараахан клипний зураг авалтаа дуусгаж амжаагүй байна. Тун удахгүй энэ дууны клип узэгчдэд хүрнэ. Энэ дуугаа талийгаач Э.Хатанбаатартаа зориулж байгаа юм.

Манай хамтлаг өвөрмонголын бүх аймгуудаар аялж, тоглолтоо хүргэж байгаа. Шинэ оны өмнөхөн дахин гурван аймагт очиж тоглох төлөвлөгөөтэй байна. Мөн “Нөхөрлөл мандтугай" нэртэй цомгоо найзынхаа дурсгалд зориулж гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Түүнчлэн найзынхаа цомог болгож амжаагүй байсан дуунуудыг нэгтгэж цомог болгон гаргахаар төлөвлөсөн. Найз минь ард түмэндээ “Баярлалаа” нэртэй тоглолтоо хүргэхээр төлөвлөж байсан боловч амжилгүй хорвоог орхисон. Энэ тоглолтыг бид өмнөөс нь хийнэ.

Найзад минь зориулсан хандивын тоглолтыг монголын маш олон урлагт хайртай хүмүүс үзсэн, бас маш их хүн сэтгэлийн дэм хайрлаж мессэж бичиж байсан шүү дээ. Түүнчлэн ирэх 2016 онд манай хамтлагийн 20 жилийн ой тохионо. Энэ ойгоо угтаад Чингисийн талбайд задгай тоглолт тоглохоор бэлтгэж байна.

-Танай хамтлаг жил бүрийн шинийн 2-нд тоглолт хийдэг уламжлалтай?

-Яг одоогоор хамтлагийн гишүүн С.Бат-Отгон маань Швед улсад байгаа. Иртэл нь нэг ч тоглолт хийхгүй байх. Хэрвээ хийхээр бол “Баярлалаа” нэртэй тоглолт л хийнэ.

-Түрүүн Өвөрмонголд тоглолт хийж байгаа тухай ярилаа. Ер нь тэндэхийн үзэгчид хэрхэн хүлээн авч байна?

-Ялгаа байхгүй ээ. Хаа ч осчон халуун дулаанаар угтдаг.

-Туулж өнгөрүүлсэн амьдралыг тань шүүмжлэх гээгүй юм шүү. Өвс, мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр нэлээд шуугиан тарьсан?

-Энэ хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг, туүний хор уршгийг харуулсан кино хийхээр зорьж байна. Би өөрөө өмнө энэ зүйлийг хэрэглэж үзсэн, түүнийхээ гэм бурууг хүлээсэн, ял шийтгэлээ эдэлсэн хүн.

Бусдад үүний үр дагавар, энэ зүйлээс болж хүн юунд хүрдэг вэ, тэр хүний амьдрал хэрхэн орвонгоороо эргэдэг болохыг ойлгуулмаар байна. Адаглаад л тухайн хүний зан харилцаа яаж өөрчлөгддөг, хүрээлэл ямар болдог, хүний сэтгэл ямар хүйтэн болдгийг кино болгож харуулахыг хүсч байна.

Киноныхоо зохиолыг өөрөө бичиж байгаа. “Skin” энтертайнменттай хамтран ажиллана. Бид цөөхүүлээ ард түмэн шүү дээ. Тиймээс өсвөр насныхандаа монгол үндэстэн, монгол цусаа бодоод ухаантай байхыг уриалахаар зориглож байна даа.

Түүнээс гарах эрсдэл, юу л болбол болог. Ямар ч байсан “Хүн хэлэхээс нааш, цааш чичихээс нааш” гэдэг шүү дээ. Ер нь клип ч бай, кино ч бай нэгэнт л уран бүтээл болгоод хийчихсэн байхад хүн хүсвэл дахин дахин үзэж ойлгох юмаа ойлгох байх.

-Хүмүүс тэр бүр мэддэггүй болохоос биш таны гэр бүлийнхэн дунд нэлээд олон уран бүтээлчид байдаг байх аа?

-Манай аавын талынхан дунд урлагийн хүмүүс хэд хэд бий. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн миний аавын ах. “Хүргэн хүү” кинонд Жамц баяны дүрд тоглодог Д.Найдан гуай бас миний ах. Миний үеэл “Сlassiс gem” хамтлагт дуулж байна. Мөн зохиолын дуучин С.Нарантунгалаг, “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг миний үеэл.

-Хип хоп хамтлаг дуучдын бусад төрөл жанрын дуучдаас ялгарах нэг онцлог нь дууны үг, шүлгээ өөрсдөө бичдэгт байдаг байх?

-Энэ тийм хэцүү зүйл биш шүү дээ.

-Яагаад хэцүү биш гэж?

-Одоо ингээд ярьж байгаа шигээ л биччихнэ шүү дээ. Бусад төрөл шиг ямар нэгэн уянгын халил хэрэггүй. Яахав үгийн сонголт, илэрхийлэх аргаа зөв сонгох хэрэгтэй байх. Ер нь монгол хэлээ эвдэх тун дургүй. Сүүлийн үед нэг л их гадаад үг, авиа холиод байдаг болж. Байгаа юмыг байгаагаар нь хэрэглэе л дээ.

-Их олон хамтлаг шинээр байгуулагддаг боловч нэг их удалгүй нам гүм болчихдог. Харин танай хамтлагийг 20 жил нэг нэрэн дор зүтгэхэд юу хамгийн их нөлөөлөв?

-Ер нь сүүлийн үеийн зарим хамтлагуудыг нэг их сайн мэдэхгүй ээ. Бид зорилго тавьдаг, түүндээ хүрэхийн төлөа тэмцдэг. Ярьсандаа, амласандаа байж чаддаг. Хийнэ гэж зориглосон л бол хийдэг.

Ер нь өрсөлдөгч маш их хурцалдаг юм шүү дээ. ”S&I, “Монтареп" гэх мэтчилэн хамтлагууд биднийг хурцалж өгдөг, тайван суулгадаггүй л байсан даа. Тийм өрсөлдөөн байхгүй бол уйтгартай шүү дээ.

-“Skin” энтертайнментийн залуустай хамтарч ажиллаад нэлээд удчих шиг боллоо?

-Бидний маш олон уран бoтээл дээр хамтарч ажилласан. Эднийд "Ice top" хамтлагийн бараг архив хадгалагддаг. Хэний ч үзээгүй тоглолтын бичлэгүүд, дээр үед хийгдсэн мөртлөө цацагдаагүй клип гээд л ухвал их зүйл бий шүү. Цаг нь болохоор их сонин зүйл болгож гаргана.

А.Халиун

Эх сурвалж: