sonin.mn

Албан ажлаар Завхан яваад ирсэн дүү маань нутгийн ардууд хээрийн боохой хэцүүдэж байгаа талаар толгой сэгсэрцгээж байна гэв. Уг нь орон даяар саяхан орсон цас хөдөө талд цавцайн хунгарлаж, тал хөндийгөөр ангийн шинэхэн мөр хөөсөн нутгийн ардууд, хот суурин газраас хурдан унаа, дуран хараатай буугаар зэвсэглэсэн шинэ цагийн анчид зугаагаа гарган хээрийн боохойтой хөөцөлдөж явах учиртайсан.

Анхны цаснаар ангийн мөр хөөж, малгайн утаа сэргээнэ хэмээн эрт дээрээс уламжлагдан ирсэн зан vйл өнөөдөр утга чанар нь өөрчлөгдөж цуст хядаан болсон нь vнэн ч Завханы чоно заналтай өсч байгаад би л хувьдаа дотроо баярлаад өнгөрсөн. Ингэхэд “Ижил хийморьтойд харагдаж, илvv хийморьтойд нь нухуулдаг” чоно гэгч нь юусан билээ.

Малчид эрт дээрээс чоно хэмээх араатанг хотондоо ойртуулахгvй гэхдээ хvн дvрстэй мануухайг хашаа саравчныхаа ойр босгож хээрийн боохойн аюулаас мал сvргээ хамгаалан сэрэмжилсээр ирсэн. Буянт малаа “хангайн амьтан”-д өргөхгvй гэсэндээ л ихэд сэрэмжилж, мануухайгаар хамгаалуулдаг уламжлал одоо ч vр дvнтэй хэвээр л байгаа.

Сүүлийн жилүүдэд боохойн тоо толгой ихэсч, vvнийг дагаад хоол тэжээл нь багасснаас малчдын хашаа, хороотой мал руу халдах нь ихэсчээ.Тvvгээр ч барахгvй чонын тоо толгой тэнцвэртэй байдлаа алдсанаас зарим араатан амьтанд ч сөрөг нөлөө vзvvлдэг болжээ.

Энэ нь тэртэй тэргvй тоо толгой нь ихэд хорогдсон ирвэс ор мөргvй устаж алга болоход ихээхэн нөлөөлж байгаа аж. Өнгөрсөн хавар Монголын шим мандал экологийн нийгэмлэгээс Говь-Алтай аймгийн 17 сумаар явж, саарал чонын тоо толгойг гаргаад иржээ.

2014 оны гуравдугаар сарыг дуустал хийсэн дээрх судалгаагаар тус аймгийн 4310 мянган га нутагт 1421 толгой чоно байсан байна. Энэ нь 1970 оноос хойш буюу сvvлийн 40 гаруй жилд байгаагvй их тоо гэсэн vг ажээ. Чонын тоо толгой ийнхvv нэмэгдсэнээр ирвэсний эзэмшил нутаг болон идэш тэжээлийн гол өрсөлдөгч болж, түүний орших уу эс орших уу хэмээх шалгуур нь болоод байгаа аж.

Ер нь, чонын тоо толгой цөөрөхөд ирвэснийх өсдөг нь байгалийн шалгарлын зvй тогтол билээ. Гэтэл энэ нь эсрэгээрээ байгаагаас ирвэс бодитой аюултай тулгараад байна хэмээн тус нийгэмлэгийнхэн анхааруулж байна. Хоёр гуравхан жилийн өмнө УИХ-ын хоёр ч гишvvн чонын тоо толгойг бууруулах, хэвийн байлгах vvднээс нутгийн иргэдийг дайчлан 243 боохой агнасан нь тухайн vедээ ихээхэн шуугиан тарьж байсан. Харин ингэж агнасан нь байгальд ямар нэгэн сөрөг нөлөө vзvvлээгvй нь одоо тодорхой болжээ.

Монголын шим мандал экологийн нийгэмлэг нь цоохор ирвэсийн биологи, экологи, аж ахуйн холбогдлын талаар судалгаа явуулаад 30 жил болж буй. Энэ хугацаанд ирвэсний эзэмшил нутаг, идэш тэжээлийн гол өрсөлдөгч чоно болохыг тогтоогоод байгаа юм. Тэд чонын тоо толгой хэд байгааг гаргахдаа нэлээд нарийвчлалтай судалгаа явуулжээ.

Учир нь, ойн чоно агнах амьтнаа ээлжлэн хөөж сульдуулах, эсвэл өндөр хад руу нисгэх аргыг өргөн хэрэглэдэг байхад талынх нь өртөөлөн хөөж идэш тэжээлээ барьдаг байна. Нөгөөтэйгvvр ой болон талд байгаа чоно тодорхой эзэмшил нутагт том сvргээр амьдардаг биологийн идэвхит vзvvлэлтийг нь гол болгожээ.

Ихэвчлэн хааш хаашаа 35 километрийн эзэмшил нутагт 4-11 гишvvнтэй нэг сvрэг байх боловч ойд заримдаа 42 чонотой сvрэг тохиолдох нь цөөнгvй болжээ. Энэ бvгдэд тулгуурлаж, мөн малчдын харсан мэдээллийг vндэслэн тоо толгойг нь гаргасан байна.Тус аймагт хийсэн судалгаагаар нэг суманд 70 гаруй сvрэг чоно байна гэдэг нь малчдад ямар аюултай болох нь харагдаж байгаа юм.

Саарал чоно

Чонынхон овгийн зэрлэг зvйлvvд дотор хамгийн том биетэй нь саарал чоно юм. 300 мянга орчим жилийн өмнө vvсч, мөстлөгийн vеийг давсан гэдэг. ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас vзэхэд саарал чоно гэрийн гаралтай болох нь тогтоогджээ. Энэ дvгнэлтийн зарим хэсэг эргэлзээтэй хэмээдэг ч ерөнхийдөө батлагдаад байгаа юм байна.

Саарал чонын олон дэд зvйл тогтоогдсон боловч яг хэд байгаа нь мөн л маргаантай байдаг. Чонын овгийнхон орчиндоо дасан зохицомтгой биш ч ой мод, цөл, уул, тундр, тайга, хээр, тэр ч байтугай хотожсон бvс нутагт хvртэл тархсан байдаг.

Евро Ази, Хойд Америкийн ихээхэн хэсэгт элбэг тархацтай байсан саарал чоно өдгөө хvний тvрэлтээс болж устсаар, хуучин эзлэн амьдарч байсан нутаг дэвсгэрийнхээ тун өчvvхэн хэсэгт байх болжээ. Гэхдээ Олон улсын байгаль хамгаалах холбооноос устах аюулгvй амьтнаар саарал чоно хэмээн тодорхойлсон юм.

Гадаад төрх

Саарал чоно олон бvс нутагт амьдардаг учир биеийн жин, хэмжээ харилцан адилгvй байдаг. Хvйтэн болох тусам биеийн жин нэмэгддэг нь тогтоогдсон билээ. Бие гvйцсэн чонын сэрвээний өндөр 60-85 см, биеийн урт 105-160, жин нь 32-62 кг байх нь бий. Харин Хойд Америкт зарим чоно 77 кг хvрдэг. Хамгийн том чоно 1939 онд Аляскт агнагдсаны зэрэгцээ жин нь 80 кг байсан байна.

Хамгийн бага жинтэй нь араб чоно. Бие гvйцсэн эм чоно дөнгөж 10 кг хvрдэг аж. Эр чоно нь эмээсээ 20 хувиар том байх бөгөөд толгой нь илvv зантгар байдаг гэнэ. Азарган чонын соёоны урт 108-116, гичий 100-112 мм хvрдэг байна. Чонын шvд арван мегапаскал даралтыг тэсвэрлэх чадвартай байдаг нь ямар их хvч, чадалтай болохыг нь тодорхойлно.

Чонын сүүл байнга буулгасан байдалтай байдгаараа нохойноос ялгаатай. Сvvлнийхээ хөдөлгөөнөөр эрхэлсэн, уурласан, айж байгаагаа чадварлаг илэрхийлнэ. Харин хамрын арьсаараа айх, эмээх, баярлах, хөөрөх, анхааруулах гэх зэрэг 10 гаруй хөдөлгөөнийг илэрхийлдэг байна. Амьдарч буй орчноосоо шалтгаалж чонын vсний өнгө өөр, өөр байх нь бий.

Ойнх хvрэн саарал, уулынх хар саарал, талынх шаргал саарал байдаг бол тундрынх цагаан саарал, цагаан байдаг. Vvнээс гадна цав цагаан, шав шар, тас хар чоно ч тохиолдоно. Мөн нvдний өнгө нь шар ногоон, хvрэн ногоон, цэнхэр ч бий.

Дуу, авиа

Чоно гинших, архирах, хуцах, улих гэх мэт олон янзын дуу авиа гаргадаг. Энэ бvгд нь тус бvрдээ vvрэгтэй.Тухайлбал, сvргийн тэргvvн нохойны архиралттай төстэй дуу, авиа гаргахад бусад гишvvн нь тухайн амьтан руу зэрэг дайрдаг.

Чоно харуй бvрий эсвэл vvрээр улина. Гэхдээ өдөр бvр ульдаггvй. Шаардлага гарсан vед л улих нь бий. Улих нь маш олон янз. Анчин ирсэнийг болон хоол тэжээл болдог амьтдыг хаашаа нvvж байгааг бусаддаа хоромхон зуур мэдээлэхээр ульдаг аж.

Бие, бvтцийн онцлог

Биеийн бvтэц нь гvйх, хөөх, амьтан барихад зохицсон хvчирхэг цээж, уян налархай бие, бахим хөлтэй. Урд хөлийн тавхай хойд хөлөөс том. Хуруунуудыг холбосон багавтар хальсныхаа ачаар цасанд шигдэлгvй хөөж буй амьтнаасаа хурдан харайдаг онцлогтой. Хурдтай харайх явцад тавхайгаараа бус хөлийн хурууныхаа vзvvрээр газарт хvрдэг тул цагт 65 км хурдлах чадвартай.

Иймд судлаачид чоныг “хуруугаараа явагч” гэж нэрлэдэг ажээ. Амьтан хөөгөөгvй эсвэл зугтаагvй vедээ цагт 10 киломертийн хурдтай явна. Мөн хурууны хооронд байх өвөрмөц булчирхайн шvvрлээр эзэмшил нутгаа тэмдэглэдэг байна.

Тархац

Дэлхийн бөмбөрц­­гийн хойд хагаст чоно тархалтаараа хоёрдугаар байрт буюу зөвхөн хvний дараа орж байсан vе бий. Гэтэл өнөөдөр маш олон газарт устаж алга болжээ.

Үүнээс саарал чонын тархалт Европын Испани, Украин, ОХУ, Беларусь, Португали, Итали, Польш, Скан­­динав­­ийн улс, Бал­­кан болон Балтийн тэнгис орчмын орнууд, Хойд Америкт Аляскаас Мексикт vлдэж хоцорчээ. Азид Энэтхэг, Хятад, Гvрж, Киргизстан, Балба, Бутан, Монголд байдаг. Харин Солонгост цөөн тоотой байх нь бий ч Японд байсан зvйл бvрэн устжээ.

Саарал чоно хавар, зун хос хосоороо салж амьдрах тул энэхvv эзэмшил нь жижиг хэсгvvдэд хуваагддаг. Нут­­гийн хамгийн тохиромжтой газрыг сvргийн тэргvvн хос эзэмшинэ. Бусад нь зэрэг дэвээрээ жvжиг хэсгийг эзэмшдэг. Харин тал, тундрын чононууд идэш тэжээл болдог амьтдаа даган нvvдэллэдэг байна. Чоно шөнийн идэвхтэй амьтан. Нэг шөнө 60-80 км зам туулах чадвартай.

Хадан агуй, хонгил, шигvv бутан дотор vvрлэнэ. Мөн тарвага, дорго, vнэг гэх мэт амьтнын vvрийг ашиглана. Хэрэгцээ гарвал өөрсдөө нvх ухаж vvрлэнэ. Vvрнээсээ 7-10 км-т зайд ан хийхгvй. Бэлтрэгнvvдээ томронгуут байнга өөр газарт vvрлэх шаардлагагvй болж тэнэж эхэлдэг.

Идэш тэжээл

Чонын гол идэш тэжээлийг цаа, марал буга, хандгай, бор гөрөөс, бодон гахай, хvдэр, янгир, аргаль, янз бvрийн тууртан бvрдvvлнэ. Мөн малчдын малд халдахаас гадна нохойг хvртэл барина. Хvнд халдах нь ч цөөнгvй.

Ганцаараа байгаа чоно туулай, тарвага, зурам янз бvрийн хулгана хэлбэрт болон шувуу, өндгөөр ихэвчлэн хооллоно. Мөн vнэг, хярс төдийгvй өлөн чононууд ичээндээ байгаа баавгай руу ч довтлонх нь бий. Бас мэлхий болон царцаа, том цохоор ч хооллоно. Ялангуяа халуун дулаан бvсэд амьдардаг чоно мөөг, жимс, ногоогоор хооллодог.

Үржил

Чоно сvргээр амьдрах боловч хос vvсгэн vржинэ. Сvрэг 3-40 гишvvнтэй. Чонын сvрэг зэрэг дэв буюу иерархийн маш нарийн тогтоцтой байдаг. Сvргийг альфа-азарган, альфа-гичийгэсэн хос чоно тэргvvлнэ.

Дараа нь “бетта” чононууд, эцэст нь хамгийн бага эрхтэй “омега” бvрдvvлнэ. “Омега” нь ихэвчлэн бага залуу чононууд байх боловч бие гvйцсэн ч цөөнгvй.Ороо нь эхлэнгvvт “альфа” хос бие биеийгээ бусдаас маш хатуу хэрцгийгээр хамгаалдаг бол хөгшин болон залуу гичийнvvдийн төлөө хайр найргvй тэмцэл бусад азарган чонын дунд өрнөдөг. Шинээр vvссэн хос чононууд сvргээс тасарч тус тусдаа зэрэг зиндааны дарааллаар байршина.

Чоно 5-14 хоног эвцэлдэн vр тогтоно. Vр тогтсоноос62-65 хоногийн дараа 3-13 бэлтрэг төрvvлнэ. Бэлтрэгний тоо эцэг, эхийн нас, хамгийн гол нь идэш тэжээлийн элбэг, ховроос шууд шалтгаална. Зуны сvvл сараас бэлтрэгнvvд эцэг, эхээ даган анд явах чадвартай болох бөгөөд энэ vеэс сvрэг дахин нэгдэж дараагийн ороо ортол тогтвортой байна.

Хэдийгээр чоно бэлтрэгнvvддээ маш их анхаарал тавьдаг боловч нийт бэлтрэгний 60-80 хувь нь эхний жилдээ vрэгддэг. Бэлтрэгний эр нь гурав, эм нь хоёр жил болоод бие гvйцнэ.

Байгаль дээр чоно 15 жил амьдрах чадвартай ч 10-12 наснаасаа хөгшрөлтийн шинж илэрч эхэлдэг. Чоно идэш тэжээл болдог амьтдынхаа хамгийн сул дорой эсвэл өвчтэйг нь барьж устгах байгалийн “эрүүлжүүлэгч”-ийн үүрэг гvйцэтгэдэг байна.

Эх сурвалж: