sonin.mn

“Монголчууд ганцхан бурхныг “мөнх тэнгэр” шvтдэг, тэр нь нvдэнд vзэгдэх ба vл vзэгдэх аливаа бvхнийг захирдаг” Плано Карпини Монголын анхны төрт улс Хvннv гvрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бvтээсэн уг бvтээлд төрт улсын хаан Их Шаньюй буюу Тvмэн Шаньюй бор дарсанд шунан дурлаж, найр наадамд ташууршсаны харгайгаар “Хvн улс”-д аюул нvvрлэж, тvvний ууган хvv Модун Шаньюгийн хатуу шийдвэр, хайртай бvхнээ золиосонд гаргаж газар шороо, төр улсынхаа энх тайван байдлын төлөө зvтгэсний хvчээр “Хvн улс”, тусгаар тогтнол, улсын vндэс болсон газар шороогоо заналт дайсан Хан улсаас хамгаалан vлдсэнийг тайзан дээр өрнөх олон хурц vйл явдлаар дvрслэн өгvvлжээ.

Найруулагч Н.Наранбаатар “Тэнгэрийн хvv” жvжгээ найруулан олны хvртээл болгосны дараа төрийн соёрхол хvртсэн нь энэхvv уран бvтээлийн чанар чансааг тодорхойлох Монгол төрийн vнэлгээ болсон юм.

Зохиолч Ц.Тvмэнбаярын “Мэргэнд буусан чоно” өгvvллэгт ч тvvхийн энэхэн хэсгийг харуулдаг бөгөөд зохиолч Б.Цогнэмэх энэ өгvvллэгийн санааг улам төгөл­­дөр­­жvvлэн баяж­­уулж “Тэн­­гэрийн хvv”-гээ туу­­рвижээ. Тvvнчлэн зохиолч, суд­­лаач Я.Ганбаатарын “Модун Шаньюй”, “Хvvхэн Шаньюй”, “Тэнгэрийн ташуур Атилла” хэмээх Хvннvгийн vеийг тусгасан бядтай цуврал романы хэл найруулгын тансаг, яруу хэллэг vлэмжхэн мэдрэгдэж байсныг ч хэлэх ёстой.

“Газар гишгэхгvй хөл, шороо vзэхгvй нvд гэж байгаад яах юм” хэмээн Модун Шанью өгvvлэх нь чухам энэ жvжгийн vзэгчдэд өгөх гэсэн гол чиг шугамыг тов тодорхой илэрхийлжээ. Энэ л vг эцгээ хөнөөн байж, хайртай хатан Шивагаа эцэг нэгт дvv Арвайдаагийнхаа гарт алдаж буйг, хайртай ээж нь хvvгийнхээ vйлдлийг хvлцэж чадалгvй эцгийнх нь цайг чанаж өгөхөөр өөрийнхөө амийг егvvтгэн хамт одсоны их уй гуниг, цөхрөл, харууслаа тэсвэрлэн гарч цаашдын vйл хэргээ vргэлжлvvлэх их хvчийг өгсөн гэлтэй. Модун Шаньюгийн дvрийг жvжигчин Г.Эрдэнэбилэг vзэгчид төдийгvй судлаач шvvмжлэгчдийн санаанд хvртэл гайхалтай бvтээж чадсаныг эн тэргvvнд магтууштай. Залуугийн омгоор гаргасан шийдвэр нь эхийнх нь амийг хорлох шалтгаан болсон ч тэр төр улсынхаа төлөө хугарч, нугарсангvй хаан шиг хаан байж чадав.

Мөн жvжигт хvчтэй илэрч байсан санаа нь монголчуудын “тэнгэр vзэл”-ийн тухай буюу цагаан шонхор шувууны бэлгэдлээр илэрч буй vзэгдлvvд(тэмдгvvд) юм. Хан улсад барьцаалагдаж, төмөр гинжээр хvлvvлсэн Модун Шаньюд тэрхvv гэсгээлийг давж гарах их хvчийг “хvн улс”-ын их зайрангийн сvнс өгч буй мэт боловч цаад гvн санаа нь монголчуудын тэнгэр vзэлтэй нэгэн сэжмээр холбогдож байна. Их зайрангийн (Ж.Пvрэвдорж) амнаас цагаан шонхор шувуу нисэн гарч Модуны нэрийг чангаар дуудан сэрээж тvvнд их хvчийг хайрлаж байгаа нь чухамхvv тvvнд тэнгэр тусалж буй хэрэг аж. Монголчуудын тэнгэр vзэл хэмээгч нь шашин бус зөвхөн монгол хvн ойлгож ухамсарлах, тэнгэрлэг мэдрэмж, ертөнцийг vзэх vзэл төдийгvй монгол хvний цогц итгэл vнэмшил юм. Монголын нууц товчоонд Есvхэй баатар Тэмvvжин хvvдээ бэр гуйхаар явж байгаад Хонгирад аймгийн Дэй цэцэнтэй дайралдаж, бэр гуйх гэж яваагаа хэлдэг. “Би урд шөнө нэгэн зvvд зvvдэллээ. Цагаан шонхор шувуу нар сарыг атган алган дээр минь ирж буув” гэсэн бэлгэдэлт өгvvлэмж нь чухам Тэмvvжин, Бөртэ хоёрын заяа төөргийг зvvдэлж хэмээн гэртээ авч ирснээр тэд сvй тавьдаг нэгэн бvлэг байдаг. Энд өгvvлж буй цагаан шонхор шувуу, жvжигт гарч буй цагаан шонхор шувуу ч чухамхvv эрт vеийн монголчуудын сvлд шvтээн, төрийн бэлгэдэл байсныг харуулж байна. Жvжгийн тайз засал ч энэ санааг улам баталж өгч байв.

Тайзны голын дэлгэцэн дээр нар, сар ээлжлэн гарч өдөр, шөнийн алин болохыг зааглан харуулна. Жvжгийн төгсгөлд тайзны гол хэсэг саран хэлбэртэй болж, арын дэлгэц нарны хэлбэртэй болсон нь Шаньюй хаадын их шvтээн, төрийн сvлдийг бэлгэдэхийн сацуу монголчууд төрийн vйл хэрэгт арга, билгийн ухааныг хослуулан баримталдаг байсныг тодотгон харуулсан юм. Модуны төрт улсаа сэргээн босгох шийдэмгий эргэлтийг тvvний цэрэг эрсийн шунгинан исгэрэх бороот сум, биеийн хэлийг (body language) гайхалтай vзvvлсэн олны хэсгvvдээс бахдалтайяа мэдрэгдэх нь найруулагчийн хэрхэн жvжигтэйгээ айлсан ойртсоныг гэрчлэх хамгийн бодитой vзvvлэлт юм.

Дvрийн уран чадвар

Омголон эрэмгий Модун Шаньюгийн дvрд жvжигчин Г.Эрдэнэбилэг шанал­­сан, дур­­ласан, өшир­­хөсөн, хайлсан олон нугачаат хувирлыг vг хэл, гадаад төрх байдлаараа чадварлаг хөглөн, гайхалтай амьд бvтээсэн. Драмын театрын нэгэн шинэ vе төрөн гарч байгаа нь сvvлийн vед тавигдсан олон жvжгээс анзаарагдсаар байгаа. Нэгэн цагт драмын театрын дөрвөл нэрээр гарч ирсэн жvжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Н.Наранбаатар, Г.Амгаланбаатар нар өдгөө чадварлаг жvжигчин, найруулагчид болцгоожээ. Театрт тавигдаж байгаа сонгодог жvжгvvдийн аль ч дvрд тэд гологдохгvй болсны баталгаа нь С.Болд-Эрдэнийн бvтээсэн Гамлетийн дvр, Г.Амгаланбаатарын “Дон Кихот” жvжгийн Санчогийн дvр, Г.Эрдэнэбилэг­­­ийн Модун Шаньюгийн дvрvvдээс харж болно.
Н.Наранбаатар найруулагч болсноосоо хойш өөрийн талын хvмvvст гол дvрээ өгдөг гэсэн шvvмжлэлийг удаа дараа дагуулж байсан ч тэд өөрсдийн дvрvvдээ бvтээсээр л байна. Тайз, дэлгэцийн урлагт гол дvрээс гадна бvтээлийн амин сvнсийг өөртөө тээсэн жижиг дvрvvд ч онцгой vvрэгтэй байдаг. Жижиг дvрийг хэрхэн том бvтээж болдгийн жишээ манай алтан vеийнхэнд байсны нэгэн томоохон төлөөлөгч нь Ардын жvжигчин Д.Чимэд-Осор агсан билээ. Жvжигчин С.Болд-Эрдэнэ ч урлагийн гэр бvлд өссөн гэдгийг мэдэх хvн цөөнгvй. Тvvний аав С.Сугар авьяаслаг найруулагч төдийгvй урлагийн ертөнцөд олон сайхан шавь төрvvлсэн эрхэм хvн билээ. СТА жvжигчин С.Болд-Эрдэнэ жижиг, том аль ч дvрийг бvтээж чадаж байгаагаараа энэ цагийн жvжигчдээс ялгарсаар байна. 2012 онд бvтээсэн Гамлетийн дvр нь тvvний ур чадварыг бvрэн нээсэн дvр бөгөөд байж ядсан сэтгэлийн их цөхрөл, шаналал, vзэн ядалт, гээд сэтгэлзvйн олон төлөв байдлыг нэгэн дор цогцлоож чадсан юм. “Тэнгэрийн хvv” жvжигт Хан улсын элчийн дvрийг ч чадмаг бvтээсний сацуу өөөрийгөө ихэд эвдэж байж энэ дvрийг бvтээсэн нь ч анзаарагдсан. Мөн нэг онцлох дvр нь их зайран буюу СТА жvжигчин Ж.Пvрэвдоржийн дvр байв. Тvvний “Эдип”хаан жvжигт бvтээсэн хоньчин өвгөний дvр ч мөн анхаарал татахуйц содон дор байсныг судлаачид анзаарч тэмдэглэсэн байдаг . Энэ удаад тvvний бvтээсэн их зайрангийн дvр мөн л онцлууштай дvрийн нэг байсан юм.

Эцгийнхээ золиос болж дайсны гарт орсон Модун Шаньюд туслах vvргийг мөнх тэнгэр тvvнд тушаана. Тайзны голд байрлуулсан дэлгэцэн дээр цагаан шонхор шувуу амнаасаа гарган нисгэх дvр зураг дээрх жvжигчний нvvрний хувирал, дуу хоолойны өнгө гээд мэргэжлийн судлаачдын анзаарах ёстой олон элементvvд харагдаж байлаа. Мөн өөрийн амийг нь хорлох гэж байгааг зөн совингоороо мэдэрсэн ч “явах цаг минь болжээ” гэж тийм хатингар хvний хоолойноос гарамгvй хvчирхэг өнгөөр хэлсэн нь дvрээ хэрхэн амилуулсны тод жишээ юм. Тvvнчлэн Тvмэн Шаньюгийн дvрийг Гавьяат жvжигчин Б.Жаргалсайхан, Могол хатны дvрийг Ардын жvжигчин Н.Сувд, Лvvсvv вангийн дvрийг Ардын жvжигчин П.Цэрэндагва нар бvтээж Монголын театрын урлагийн нэгэн сод бvтээлд өөрсдийн авьяасыг мөнхлөн vлдээцгээв.

“Тэнгэрийн хvv” яах аргагvй тэнгэрлэг нэгэн бvтээл болжээ.

Эх сурвалж: