sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ даяар болж буй цагдаагийн хүчирхийллийн эсрэг эсэргүүцлийн ажиллагаанд тус улсын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тамирчин Коби Брайнт, Леброн Жеймс нар нэгдсэн байна.

Зургадугаар сард Эрик Гарнер гэх хар залуугийн хоолойг боож амийг нь хөнөөсөн Нью-Йорк хотын цагаан цагдаагийн хэргийг хэрэгсэхгүй болсон дээд шүүхийн шийдвэр гарсны дараа эсэргүүцэл эрчимжиж эхэлсэн.

Мягмар гарагийн тоглолтын халаалтын үеэр "Лос Анжелес Лэйкерс" багийн од Коби Брайнт болон бусад тоглогч “Би амьсгалж чадахгүй байна” гэсэн бичигтэй цамц өмсчээ.

Нью-Йорк хотын Бруклин дүүргийн Барклей төвд болсон тоглолтын өмнө "Кливленд Кавалерс" багийн од Леброн Жеймс болон бусад тоглогч мөн адил цамц өмссөн ажээ.

Хар арьстны амийг хөнөөсөн уг хоёр хэрэг хар арьст америкчууд болон цагдаа нарын хоорондох хурцадмал харилцааг улам муутгаж, АНУ-ын арьсны өнгөөр ялгаварласнаас үүдсэн үндэсний маргааныг хурцатгаж, томоохон хотуудын эсэргүүцлийг дэвэргэлээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: