sonin.mn

РАБАТ. / Prensa Latina/. ФИФА энэ сарын 11-20-нд 2014 оны хөл бөмбөгийн ДАШТ-д хэрэглэсэн “Бразука” бөмбөгийг орлох “Конекст15” шинэ бөмбөгийг туршина.

ДАШТ-д хэрэглэх энэ бөмбөгөн дээр дэлхий, салхи болон гал зэрэг байгалийн элементийг дүрсэлж, ногоон, улаан болон цэнхэр туузаар хөвөөлснөөрөө онцлог аж.

“Бразука”-д амжилттай ашигласан хамгийн сүүлийн үеийн технологиор “Конекст15”-ыг хийснээрээ мөн онцлог гэж “Адидас” корпорац мэдэгдсэн юм.

Шинэ бөмбөгийг ирэх оны зургадугаар сарын 6-наас долдугаар сарын 5-ны хооронд болох хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д хэрэглэнэ.

Г.Доржханд

Эх сурвалж: