sonin.mn

“Гармын тухай хэн сайн мэдэх вэ, аюулгүй байдлын талаар хэн сайн зурах вэ” сэдэвт олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын IV сургуулийн гуравдугаар ангийн сурагч.Б.Ууганжаргал түрүүлжээ.

Б.Ууганжаргалын сургууль нь захын хороололд байрладаг учир төмөр замын гармаар байнга гардаг байна. Хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор охины сургуульд нь “KOICA” төсөл хэрэгжиж, солонгос багш зургийн хичээл ордог нь авьяасыг нь хөгжүүлж, уралдаан тэмцээнд оролцоход нь их дэм болжээ. Энэхүү уралдааныг Олон улсын төмөр замын холбооноос зохион байгуулсан юм.

Өнгөрсөн онд зарласан уралдааны дүнг энэ сард шалгаруулан шилдгүүдийг тодруулжээ. Уралдаанд Канад, Польш, Англи, Португал, Энэтхэг, Бельги зэрэг орны 600 гаруй хүүхэд оролцсон байна.

Д.Өлзий

Эх сурвалж: