sonin.mn

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр УДЭТ-т болж шилдгүүдээ тодрууллаа.

Наадмын тэргүүн байрын эзнээр зохиолч Б.Золбаяр тодров. Энэ удаагийн наадамд зохиолч Н.Бадамжав, Т.Баянсан, Т.Бум-Эрдэнэ, Ц.Доржготов,  Я.Мөнхжаргал, Б.Пүрэвдаш, Ц.Түмэнбаяр, Ө.Үлэмжтөгс, М.Энхболд нарын арван зохиолчийн шилдэг арван өгүүллэг тунаж үлдсэн юм. Шилдгүүдийн бүтээлийг уран уншигчид наадмын тайзнаа уншиж олны хүртээл болголоо. Анх 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр эхэлж байсан эл наадам 1993 онд “Утгын чимэг” болж өнөөг хүртэл 18 дахь  удаагаа боллоо.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг