sonin.mn

Хэтний уут аяндаа ноцчихоор их халуунд хөх тvрvv, хэдгэнэ дvнгэнэлдэж, омруу, цавь руу нь зээтvvлэн шунгаснаас унаа морь дэвхцэн цавчилж, толгойгоо сэжихдээ тахимд хавчуулаатай цулбуурыг суга татуут нь, босч мордоод хониныхоо араас хатируулав. Хонины тvрvvч багийн ил дээр задгай мэлмийх худгийн халиан ус руу хошуурч, хэдэн сэрх тэргvvлэн харайж хvрчээ.

Эзгvй хэдэн байшин суурь богийн хөл аяс, чимээ шуугианд цуурайтан тэрvvхэндээ суурин газрын хөг гаргаад, амь аялгуу орох шиг болох ажээ. Айлууд бvгд зусландаа гарч, шавар байшин, багийн төвийн танхим, хvн ер нь усанд орсон юм уу, vгvй юм уу, хэзээний л халуун усны байшин нэртэй жижиг цагаан байшин, хуучин муу модон пинтэй худгийн туурь, нурсан чулуун хороо, лууль шарилж багсайлдсан энэ тэрхэн ахуй амгалан налайна.

Ар хойтоод нь ялимгvй гvдийх дэнж дээр алсаас өнгө муутай нь танигдаад байх жаахан гэр хий зэрэглээн дээр байгаа аятай өндөлзөн бөмбөлзөнө. Басхvv уйтгар гуниг, хvлээл, цөхрөлөөр санаа алдан царайчлах шиг санагдана. Худгийн асгар замагтуулан дэвэрсэн ус хялгалсан урсаад, мэлмэгнэн гvймэгтэх нь чив чимээгvй. Өдөр өдөрт гvнээсээ хэдий чинэн дэвлэвч, тэр дороо л халуутан бvгээтэх уснаас баглуурын мал шилэмдэх төдий болоод төдхөнөө хошууран гарч уулаадаан цувлаа.

Хярын борог, хөвдөд эрvv чилж, махан тараг лаглайсан хонь, ямаа таван vе илvv ургасан хахмал багалуурт хошуу уулзуулж хужирсаа ханаад, нар сэгийг тусам илчлэн төөнөх халуун, ялаа дэлэнчээс дайжихын тvvс ээ. Аргагvй л зуны хэц арын салхинд өвс сорчлох цаг улирлын малын араншин юм даа.

-“Айл байна даа, ороод гаръя” хэмээн мөнөөх сvvмэлзэгч гэр лvv дөхөж очвол, сvvлний хонхорцог нь ширэлдсэн доожоогvй хөгшин банхар сvрхий духайн харснаа хуцсан ч vгvй шогшин ирж дагав. Нvдээрээ дvvрэн нуух гоожуулж, ноолуураа гээлгvй бахлайлгасан энэ амьтанд нохой нэр л vлджээ. Өглөөн сэрvvнд явсны ортой багахан vvрэг хуурай шар харгана, уутны ихэнхи тал аргалыг анзааран, морио тушиж суутал айлаас хvн гарч ирэх нь гэрийн эзээн.

-Өчигдөр ар луу хонь дарж яваа хvн харагдсан. Та байж л дээ. Бөөрийн хөл рvv хонов уу даа. Ялаа барьчих гэж байгаа биз гээд мэндийн зөрөөгvй асуув.

-Жаахан хөх хомоол унагасагсны ачаар танагтай л хонолоо. Ялаа халуун хоёр мөн горьгvй байна шvv. Танайх харин яажшуу зусч байдаг айл вэ?

-Зусахгvй гээд яах билээ. Цоожны нэг шvдлэнгийн эрхэнд л айл амьтны хэдэн тагз сахиж сууна даа. Орооч та! гэхийн өнгө нь хvнтэй ярихын мөрөөс болжээ. Гэрийн зvvн хаяагаар сvйжилдэн хэвтээд, хараажаар тав зургаан нас хvрсэн хvvгээ vлгvvлж нялхамссан эхнэр хvн орж ирvvт залхуутайхан өндийж, хvvгээ тvлхэн энгэрээ хумисхийв.

-Энд чинь тэгээд хэдэн цоож байдаг юм бэ?

Хар хvн толгойгоо боосон дайртай алчуураа авч, нvvрээ тойруулан арчаад,

-Нэг, хоёр, гурав гээд яс тоолохоор дөч гаруй хаалга цоож байдаг юм. Тэр болгоны цаана өмч хөрөнгө байдаг л байлгvй. Юмтай улс цоожоо баглаж баглачихаад л арилдаг. Намар олигтой юм барьж өгөх юм уу, vгvй юм уу, бvv мэд дээ. Ноднингийн айлд гурван цоожтой айл нэг амбаараас нь дусаал гоожсон гээд хоёр муу шvдлэн барьж өгсөн гэж манай энvvнд авгай нь ярьсан байна лээ гэж мөнөөх эрх нялуундаа дэлэндvvvлээстэй эхнэр рvvгээ дохиод,

-Vгvй ээ, чи! хvнд аяганы амсар зуулгаач гэлээ. Чухам ганц аж амьжиргааны нь тухай ярьснаас уу, хавь ойртоо хvн орж ирээгvйгээс vv, угаас сэхээ сийрэг мөхөсийнх vv, vvлгэртэж суусан эхнэр аяга авч, зуухан дээрх данхнаас цийдэн цай хийж өгснийг уувал зэлгээн ажээ. Тэгээд зуухны халив дээр жигнэсэн хуурай гамбиртай тавгийг явган сандал дээр тавьж дөхvvлэв.

-Амбаарын дээврээс дусаал гоожихыг та нар бас хариуцах ёстой юм уу?

-Цоожийг нь бvрэн бvтэн байлгахыг манаж байвал барав биш vv? Гэтэл эзэгтэй хар хvнээсээ өрсөн
-Хө-ш та минь, хэлээд юvхэв ээ. Ядруу улсыг чинь амьтан хvмvvс зоргоороо элэг барих юм. Юу ч гэж хэлсэн энэ муу сайнууд яав л гэж гэж боддог шиг байна гээд суудлаа засан мөнөөх “элэг баригсаддаа” хэлсэн юм шиг аминдаа шилбэлзлээ.

-Эрх биш нэг булгийн амьтан ах дvv байна. Цоожныхоо нэг нэг юм бариад өгнө байлгvй дээ.
-Аа-аа.., мэдэхгvй. Хоёр дугуйт зайдалсан, хонио ч мориор хариулахаа байчихсан улс харагдах юм. Моторт нь байтугай морь ч vгvй айлд атга ноолуур нь аштай юу даа, ер нь гээд өнөөнөөс нааш сонинд ороож шvлсдэж, шvлсдсэн тамхиа асаав. Авгай нь залгуулан,

-Манай энэ гэж нэг л их тамхи татаж өдөр, сар өнгөрөөсөн хvн. Салхигvй энэ халуунд эсгийний ноос хатаагаад савбал болмоор. Тоож ноосоо саваадуулах хvн алга гэх юм. Хаашаа ч болсон тvмэн олон юм бэ дээ гэж цөхрөл vнэртvvлэн vглэв. Гэтэл, чимээ авиагvй багийн төвөөс гэнэт хоёр дугуйтын мотор хавь ойрыг дэргэлзтэл цочоон асч хөдлөөд, төдхөнөө алсран холдлоо. Харин мөн чигээс ойрхоон, яаж яваад байгаа нь тойм тэмдэггvй хvний явдал, бас амандаа юм vглэмэглээд байх нь тодорч “Ойлон толгойтой аавын хvv, өвлөх хөрөнгөгvй ч хvний хvv-ээ...” хэмээн ээдэгнэж хэлгийтсэн цаанаа бядгvй агсамнал наашилсаар гадаа ирэв. Аав ээж хvv гурав агшин зуур нэг нэгнээдээ тvгшvvртэй хараад, босон харайцгааж сарампай хаалгаараа босгоны тоос манаруулан чихэлдэн гарав.

-Баячуудын архийг балга балгаар ууна аа. Өнжөөд л сав саваар авчраад хурааж байна. Энэ хэдэн цоожнуудын чинь цаана архи гэж нуур далай. Хусам ч долоогоогvй зусч байгаа хvн, малын буян байна, уучих гээд байхаар нь уучихлаа. Архи чинь рашаан биз дээ аав аа? гэж бузгай vг сөргөснөө хvv газарт ялчгасхийтэл суулаа.

-Хусамтай хусамгvй чамайг хvн болгосон. Аагаа багтааж ядсан улсын бахыг хангаж байдаг чи бид хоёр мөн заяасан аав хvv хоёр шvv. Алив одоо гэрийн сvvдэрт унт.

-Унтахгvй ээ. Халуун газар их унтахаар харангадаж vхдэг гэж та хэлсэн. Би vхмээргvй байна. Цэрэгт л явмаар байна.

-Нас чинь болоогvй. Зарлан нь ирэхээр явуулна. Одоо унт.

-Би хэзээ ирэх нь мэдэгдэхгvй хэдэн шvдлэнгийн хий хошного сахиж, нар сар сарласан навсархай дөрвөн ханатад суумааргvй байна. Хар цай, хатсан гамбиртай энэ халуунд шатаж vхлээ. Ойлон толгойтой, оочих аягагvй, өвлөх хөрөнгөгvй хvний хvv гэдэг хэцvv юм аа хэмээгээд гэнэт огиулан бөөлжлөө. Тэгээд амнаасаа шvлс бөөлжис савируулан,

-Ээж таны барааг нь хараад vхвэл барав гэдэг чинь ч байдаг юм. Ээж нvдээ гялалзуулан гайхалзаж, хомхойхон “Юу тэр вэ” гэхдээ хамар духны нь хөлс бөнжигнөжээ.

-Яагаав дээ яагаав. Аав тууварт яваад ирэхэд богцноос нь гоожоод гээгдчихсэн гэж ярьдаг гос даавуу.

Би Амбаагийн амбаарыг ганцхан хөшчихөөд авчихсан. Тэнгэрийн цэнхэр өнгөтэй, их гоё. Та ороод vз дээ. Нэг шvдлэнгээр тийм даавууг солиод яасан ч яадаг юм гээд хөлчиж согтсоноос сvvмгэртсэн гэнэхэн нvдээрээ их хэрэг бvтээсэн хvн шиг, баярлаж байна уу гэсэн шиг ээжээдээн тогтоож харав.
Энэ vгийг сонссон ээж их л уярангуйгаар хvvгийнхээ амны шvлсийг арчиж байснаа, гэнэт байдгаараа далайн алгадаж

Vгvй ээ, юу гэнэв ээ ороолон чинь, энэ хэдэн цоожийг онгойлгоод, хамаг амьтны юм онгичиж байгаа юм байна шvv дээ. Ээ-ээ vйл гэж. Шоронгийн хадаас болох нь уу чи, яав даа даанч хэмээн орилон хашгирснаа суун тусч, гаслан уйлж эхэллээ. Эхийгээ хvчтэй алгадахад бөөлжсөндөө нvvр шааж унасан хvvгээ эцэг нь гэрийн сvvдэр рvv чирж, бага хvv ээжийнхээ нулимсыг арчин, эздийнхээ амьдралын гашууныг шингээсэн гулгидас бөөлжсийг хөгшин банхар урт улаан хэл гарган шалир булир долоолоо.
Vд дундын халуун мэнэртэл шарж, дэлгээтэй хаалганы босгон дээр самардаж гарсан гvрвэл амныхаа энгээр аахилах ажээ.

Эх сурвалж: