sonin.mn

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бvр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг”-2014 богино өгvvллэгийн наадмыг Монголын хvvрнэл зохиолын нэрт төлөөлөгч, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойтой давхцуулан тvvний нэрэмжит болгон зохион байгууллаа.

Энэ жилийн наадамд олон уран бvтээлч өгvvллэгээ сойсноос Н.Бадамжав “Гудамжаар...”, Т.Баянсан “Таалагдах өвчин”, Т.Бум-Эрдэнэ “Сонин зvvд”, Ц.Доржготов “Гичий чонын гиншээ”, Б.Золбаяр “Цоожны ганц шvдлэн”, Я.Мөнх­­жаргал “Нvд”, Б.Пvрэвдаш “Зээрээ, Зvрхээ хоёр”, Ц.Тvмэнбаяр “Нангиадын хатан”, Ө.Vлэмжтөгс “Цоож­­той гvvр”, М.Энхболд “Хандгайн уруул” гэсэн арван өгvvллэг шалгаран хоёрдугаар шатанд уншигдахаар болсон юм.

Наадам, Улсын Драмын Эрдмийн Театрт толосон цагаасаа цаг гаруйтай хоцорч эхлэв. Үүнд бухимдах vзэгчид мэдээж олон байсан бөгөөд наадмын урилгатай хамт хэвлэсэн шилдэг арван өгvvллэгийн бяцхан товхимолыг хоёронтоо уншиж дуусгахад ч хангалттай хугацаа байсан.

Ингэж хэвлэснээр уралдаанд сойж буй өгvvллэгvvдийг унших vед нь сонсоод дагаж унших боломжыг олгож байгаа гэсэн атлаа vзэгчдийн танхимд гэрэл өгөөгvй нь ам ажил зөрсөн хачирхалтай явдал болов. Vзэгчдийн дунд энэ жилийн өгvvллэгvvд тун тааруухан байгаа тухай яриа, шvvмж дvгнэлтvvд чих дэлсэж байв.

Энэ наадам 1990 оноос их зохиоч Д.Нацагдоржийн “Шувуун саарал” алдарт өгvvллэгийн нэрээр анхлан зохиогдоод 1993 оноос “Утгын чимэг” хэмээх нэрийг авсан нь хэр оносоныг өдгөө шvvн хэлэлцэх цаг нэгэнт болсон мэт. Ингээд vзэгчид 20-30 миниутанд уншчихсан богино өгvvллэгvvдээ 2-3 цаг “уртасган” сонсохоо хvлээсээр л...

Дуншиж, дуншиж эхэлсэн наадмыг СГЗ, сэтгvvлч Ш.Гvрбазар С.Эрдэнийн “Хулан бид хоёр” өгvvллэгийг цаас харан байж тун дулимагхан уншсанаар эхлэв. “Хулан гэж сар шиг сайхан салхи шиг тогтворгvй амьтан” гэдгийн “салхи шиг саваагvй” гэснийг бvхэлд нь орхиод утгын хувьд “тахир дутуу” болгон уншихад анзаарсан хvн бий л байх. Эсвэл уран уншиж л байвал vг, өгvvлбэр нь байг гэхэд утга гээгдэх хамаагvй байдаг юм болов уу?

Наадмын шvvгчээр Ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Догмид, СГЗ, зохиолч С.Пvрэв, утга зохиол судлаач, шvvмж­­лэгч док­­тор Д.Галбаатар, зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан, зохиолч М.Эрдэнэбат нар ажиллаа. Ерөнхий шvvгч Ардын уран зохиолч Б.Догмид гуай наадмын төгсгөлд дvн танилцуулах vедээ “С.Эрдэнэ багшийн өгvvллэгvvдийн дотоод мэдрэмж, нарийн тэмтрvvлvvдийг өөр хэлэнд хөрвvvлэн буулгах ямар ч боломжгvй гэж хэлсэн нь “Хулан бид хоёр”-ыг vзэгчдэд мэдрvvлэх гэсэн оролдлоготой нь огт авцалдаагvй юм.

“Утгын чимэг” наадмын бvтээлvvдийг СУИС-ийн Театрын Урлагийн сур­­гуулийн “Тайзны яриа”-ны тэнхимийн багш, оюутнууд уншиж амьдруулдгийг энд буруутгах гээгvй. Тайзан дээр амьдрах нэгэн бvтээл байхад жvжигчлэн тоглож бvтээгээд ч амьдрахаасаа илvv “амь тавьчихдаг” урвуу дархлаатай зохиол байдаг.

Уншигдсан өгvvлэгvvдээс vзэгчид жишээ нь МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Пvрэвдашын “Зээрээ, Зvрхээ хоёр” өгvvллэгийн “Зээрэн гуай та хэвтэр ханасан бол өндийж бантангаа зоогло” гэх мэтээр vг хөөн, чихэнд наасан ёжтой, донжтой хэлсэн vгэнд инээлдэн, алга таших нь шvvгчдэд хэрхэн нөлөөлдгийг таашгvй ч дээрх сулбагархан өгvvллэг гуравдугаар байрт орсон.

Сайн гэгдэж байсан өгvvл­­­лэгийг уншихад орооцолдоод, ойлгогдохгvй мөлийлгөх тал мөн ажиглагдаж байв. Ерөөс уран уншлага гэдэг хошин өгvvллэгт зохимжтой хэлбэр юм уу? Тэгвэл энэ наадмыг “Уран жиргээ”, “Уран хөхөө” гэж нэрийдэхэд ч буруутах юун. Ямартай ч мэргэжлийн шvvгчтэй, мэргэжлийн утга зохиолын наадмын хувьд зохион байгуулалт, зорилго чиглэлээ улам боловсронгуй болгож, өөр шийдлийг ч мөн эрэх ёстой болов уу?

Хаалттай уншлага, нээлттэй уншлага гээд онолын нэр томьёоны асуудлыг ч ярих хэрэгтэй юм. Нөгөө талдаа хавар зарлагдчихаад тодорхойгvй шалтгаанаар хойшилсоор байсан наадмыг ивээн тэтгэж явуулсан утга зохиолын төлөөх халуун сэтгэлтэй Р. Чойномын нэрэмжит “Өд” сан, С.Эрдэнийн нэрэмжит “Эрдэнэ сан”, Б.Явуухулангийн нэрэмжит “Явуухулан сан” зэрэг байгууллагуудад талархах хэрэгтэй.

Нэгэнт өөрсдөө эхлээд зохиолоо уншчихсан болохоор vзэгчид “Гайгvй уншиж байна шvv”, “Зохиолоо цээжилчихгvй яасан юм бол”, “Эрэгтэй хvн унших байж дээ” зэрэг vгсийг хэлжцгээсээр л байсан юм.

Зохиолчдын хувьд ч шvvмжлvvш­­­тэй зvйлс ч мундахгvй байлаа. МЗЭ-ийн шагналт зохиолч Т.Баянсангийн “Таалагдах өвчин” өгvvлэг дэх “Тослог хvрэн царай нь хонины гvзээг дутуу хусаж, гvйцэд чанасан мэт бvрзийчихжээ” гэсэн оновчгvй өгvvлбэрийг уншигч маань “Тослог хvрэн царай нь хонины гvзээг дутуу хусаж, бvтэн чанасан мэт бvрзийчихжээ” хэмээн бvр дордуулж орхиж билээ.

Мөн Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Тvмэнбаярын “Нангиад хатан” өгvvллэгийн “Ерөнхий сайд та маргааш өглөөний нарнаар наад чулуунаас ч хөлдvv бөндгөрөө цаазын илдэн дор яаж тавихаа шийдээрэй хэмээгээд суудлаасаа огцом босч их танхимыг орхин одоход ерөнхий сайд...” гэх хэсэгт ерөнхий сайд гэдэг vг Хvннv, Нангиадын vед байсан vгvйн тухай өгvvлэхээ орхиё гэхэд “чулуунаас ч хөлдvv бөндгөр” гэхэд хичнээн инээдтэй утгын гажилт vvснэ вэ? Чулуу байнга хөлдvv байдаг юм уу? Эсвэл тэр vед туж өвлийн улиралтай л байв уу? Наадмын дvн гарахад зохиолч, сэтгvvлч Б.Золбаярын “Цоожны ганц шvдлэн” өгvvллэг тэргvvн байрыг эзэлж, II байранд Ц.Тvмэнбаяр “Нангиад хатан”, III байранд Б.Пvрэв­­даш “Зээрээ, зvрхээ хоёр”, IV байранд Ц.Доржготов “Гичий чонын гиншээ”, V байранд М.Энхболд “Хандгайн уруул” зэрэг өгvvллэгvvд тус тус шалгарсан юм.

Эхний хоёр байр болоод төрийн шагналт Ц.Доржготов гуайн өгvvллэгийн тухай vзэгчид ерөнхийдөө ам сайтай байсан бөгөөд Ц.Доржготов гуайг энэ жил авахгvй гэдгийг бvгд хэлж байсан нь бас сонихон байлаа. Шvvгчид өмнөх жилийн наадмуудад төрөл бvрийн сэдвийн хvрээнд бvтээлvvд ирдэг байсан бол энэ жил нийгмийн сэтгэл зvй, өөрчлөгдөн буй амьдралын хэв маяг, тvvн доторх хvний сэтгэл зvйн ээдрээт ертөнцийг харуулах утга санаан дор хэлэлцсэн юм шиг нэгдсэн өгvvллэгvvд байсныг онцолсон.

Зохиолч Б.Золбаярын “Цоожны ганц шvдлэн” өгvvллэг ч ондоошин буй хөдөө ахуйн зураглал дээр ганц шvдлэнгийн төлөөнөө бусдын хаалга цоож манан суух нэгэн гэр бvлийн уйт амьдралаар элгэн халуун сэтгэлээ гээсэн нутаг усны ах дvvс, цаашлаад vндэстнийхээ соёл, ёсыг цоожлон буйг захисан болоод манасан утгаар харшуулан vзvvлжээ.

Зохиолын төгсгөл нь “Vд дундын халуун мэнэртэл шарж, дэлгээтэй хаалгаын босгон дээр самардаж гарсан гvрвэл амныхаа энгээр аахилах ажээ” гэсэн нь ямархан нэгэн зvй бус ёрыг ёгтлон өгvvлэх сэтгэгдлийг төрvvлэх нь чадалтай бvтээл болсныг гэрчилнэ.

Төгсгөлд нь дvгнэхэд vзэгч олондоо чимэг болон хайрлагдсан “Болор цом”, “Утгын чимэг” зэрэг наадмыг зохиох нь зүйтэй боловч сайн шvvмжлэл ч хэрэгтэй нь тодорхой! Улсын шилдэг бvтээл шалгаруулах наадамд богино өгvvллэгийг “урт” болгох нь “утгын чимэг үү?” “үгийн чимэг vv?”, “чиний чимэг үү?”, “vзэгчдэд чимэг үү”, “шүүгчдэд чимэг үү” гэсэн асуултууд чих халууцуулсаар...

Эх сурвалж: