sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Уран гулгагч Ким Юнагийн Сочигийн өвлийн олимпын уран гулгалтын ганцаарчилсан төрлийн алтын төлөөх үзүүлбэрийн шүүлттэй холбоотой шуугиан Өмнөд Солонгосын 2014 оны спортын хамгийн онцлох үйл явдлаар тодорлоо.

Өмнөд Солонгосын 48 сонин, телевизийн явуулсан судалгаагаар, тус улсын 2014 оны спортын онцлох үйл явдлуудын жагсаалтыг Сочигийн өвлийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн алтын төлөө тоглолтын маргаан дагуулсан шүүлт тэргүүлсэн байна.

Хөгжөөн дэмжигчид болон мэргэжилтнүүдийн "нэг талыг барьж шүүлээ" гэсэн хашгиралдаан дунд Оросын өсвөр насны уран гулгагч Аделина Сотникова алтан медаль хүртэж, хоёр дахиа олимпын аварга болох магадлал өндөр байсан Ким Юна мөнгөн медаль хүртсэн юм. Энэ олимпын дараа уран гулгагч Ким зодог тайлсан билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: