sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд солонгосчууд өдөрт дунджаар гурав гаруй цаг ухаалаг гар утас ашиглаж байгааг судалгаа харууллаа. Мөн залуу үеийнхэн ухаалаг гар утаснаас илүү хамааралтай болж байна.

Энэ оны эхээс есдүгээр сар хүртэл явуулсан судалгаанаас үзвэл, өмнөд солонгосчууд өдөрт 3,39 цаг ухаалаг гар утас ашиглаж байна. Энэ нь 2012 оныхоос 1,31 минут байснаас хоёр гаруй дахин их үзүүлэлт юм.

20-иод насныхан гар утсыг хамгийн урт цагаар буюу өдөрт 4,41 цаг хэрэглэж байна. Тэгвэл 3,59 цагаар өсвөр насныхан, 3,40 цагаар 30-аад насныхан тэдний араас орж байна.

Харин 50-аад насныхан өдөрт 2,31 цаг гар утас хэрэглэдэг аж.

Ухаалаг гар утасны хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор технологийн салбарт өөрчлөлт хийх шаардлага гарч ирэн, улмаар видео тоглуулагч, MP3 тоглуулагч зэрэг хуучны нийтлэг төхөөрөмж зах зээлээс шахагдаж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: