sonin.mn

ЖЕНЕВ. /Xinhua/. Дэлхийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 онд Испани улс анх удаагаа зохион байгуулахаар сонгогдлоо гэж Олон улсын сагсан бөмбөгийн /ОУСБХ/ холбоо мэдэгджээ.

ОУСБХ-ны төв зөвлөл Испанийн сагсан бөмбөгийн холбоонд 18 санал өгч, Израильд таван санал өгсөн байна.

Испани энэ жилийн эхээр эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан нь 2018 онд болох арга хэмжээтэй ялгаагүй бөгөөд эрэгтэйчүүдэд зориулсан шинэ нэрийн доорх нээлтийн тэмцээн болсон юм.

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны есдүгээр сарын 1-9-ны хооронд болох ажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: