sonin.mn

Ингэхэд та хэзээ хамгийн сүүлд үнийн шошгыг харалгүйгээр, эсвэл тоолгүйгээр өөрийнхөө хүссэн юмыг авч байсан бэ? Санаанд чинь тод санагдах зүйл үгүй байвал, таныг одоогийнхоо орлогод тийм ч сэтгэл хангалуун биш байдаг гэдэгт мөрийцсөн ч яахав.

Ямар нэг юм авахдаа цаана нь хэдэн төгрөг үлдэж байгааг үргэлж тооцоолж, дуртай юмаа кассан дээр бичүүлж зогсохдоо “Мөнгөө шавхаж байна” гэсэн сэтгэлээр ханддаг учраас танд мөнгө очихдоо тийм ч дуртай биш байдаг. Тэгвэл мөнгийг өөртөө дуртай болгохын тулд яах хэрэгтэй вэ? Түүнийг эргэлтэнд оруулж, хэрэглэж байхдаа сэтгэл хангалуун байжсураххэрэгтэй. Мөнгөтэй харьцахдаа харамласан, эмээсэн, эргэлзсэн, тооцоолсон бодлоор хандах юм бол тэр таныг өөртөө дургүй байна гэж боддог. Арай илүү хялбараар тайлбарлая. Мөнгө гэдэг яг хайр шиг. Биднээс гарч байж, эргэж орж ирдэг зүйл юм. Эргэж орж ирэхдээ гарснаасаа хэд дахин үржигдэнэ гээч. Зөвхөн дурлалт хархүүгээ ч биш, эргэн тойрныхоо бүх хүмүүст, найзууддаа, гэр бүлийхэндээ, доод албан тушаалтнууддаа, даргадаа хайрыгтүгээх юм бол тэд ч танд буцаагаад хайрыг өгөх болно. Түүнтэй адилаар мөнгөө өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө үрэхдээ итгэлтэй, бат байвал, та их хэмжээнии мөнгииг “шингээж чадах” хэмжээний хүн болсон байна гэсэн үг.

Тэрбумтан шиг амьдар. Мөнгө өөрийг нь харамлаж чаддаг хүнд биш, өөрийг нь хэрэглэж чаддаг хүнд ирдэг юм. Бас нэг гайхалтай чанар нь мөнгийг хөдөлгөөнд оруулсныхаа хирээр таны амьдрал дагаад хөдөлгөөнд ордог юм. Тиймээс ч баячууд буяны ажил их хийдэг. Тэрнийхээ хирээр амжилт карьер нь улам л өсч байдаг. Таныг энэ долоо хоногт өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлд эргэлзэлгүйгээр мөнгөө үрэхийг хүсье!

Эх сурвалж: "Ган зам"

Б.Лхам