sonin.mn

Дэлхий дээр 3000 гаруй төрлийн могой байдаг бөгөед тэдний 375 нь хортой. Могойны хорт шүүрэлд маш олон төрлийн уургийн бүтэц байдаг бөгөөд могойд хатгуулсан даруйд хор нь маш хурдан тархдаг. Австралын Тайпан арлын ихэнх хортой могойнууд нэг хазалтаараа 100 гаруй хүний алах чадвартай байдаг бол кобра могой нь зааныг ч алж чадах хүчтэй.

• Анаконда 38 тохой хүртэл урттай болдог бол brahminy  гэх сохор могой дөнгөж хоёр инч л урттай байдаг ба энэ хамгийн жижиг могой юм.

• Могой хоёр урт уушиг, урт элэг, ходоод мөн гэдэстэй.

• Зүүн өмнөд Азийн зарим нэгэн дархан газрын могой S хэлбэрийн дүрс үүсгэн нисэж чаддаг.

• Могой 200 гаруй шүдтэй. Гэхдээ шүднүүд нь нурууны хэсэгт байрласан байдаг учир олзоо зажилж биш мөлхөж байх хугацаандаа идэж боловсруулдаг.

• Үр зулзагаа ерөөсөө асарч халамжилдаггүй бөгөөд өндөглөснийхөө дараа шууд орхиод явчихдаг.

• Идэх гэж буй зүйл нь хичнээн том байсан ч түүний хэмжээгээр амаа ангайж чаддаг.

Нүд нь зовхигүй бөгөөд зовхины оронд хамгаалалтын нимгэн хайрс байдаг гэнэ.
 
Эх сурвалж: "Ган зам"

Б.Лхам