sonin.mn

НЬЮ-ЙОРК. /Vesti/. Алдартай хос болох Бейонсе, Жей Зи хоёр Америкийн Калифорни муж улсын Беверли-Хиллз хотод оршдог аварга том хөлөг онгоцон харшаар өөрсдөдөө Зул сарын бэлэг барихаар шийджээ. Сантагийн дүрд тоглоход тэд 700 сая доллар зарцуулна гэж “StarHit” сэтгүүлд мэдээлж байна.

Уг харш алдартнуудын нүдэнд эртнээс тусчээ. Харшийг үзэж сонирхохоор ойролцоогоор зургаан удаа очсоны эцэст шийдвэрээ гаргаж гэрээгээ байгуулж эхэлсэн гэж тэд ярьцгаасан байна.

Унтлагын найм, ариун цэврийн 15 өрөөнөөс гадна, дарсны агуулах, кинотеатртай энэ харш нь давалгаан дунд хөвж буй аварга том хөлөг онгоцтой төстэй ажээ. Гайхалтай дүр зураг харагддаг харшийн гаднах өргөн уудам талбай нь усан сантай байна.

Д.Жаргал

Эх сурвалж: