Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт машин дотроо хар тамхи хэрэглэсэн хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад 27 настай, эмэгтэй Ш гэгч мансууруулах бодис хэрэглэсэн байсныг саатуулжээ. Түүнээс эд мөрийн баримтаар тунгалаг өнгийн талст хэлбэртэй жижиг гялгар ууттай бодис, хар хүрэн өнгийн тунгалаг бодис зэргийг хураан авчээ. Уг үйлдэлд СХД-ийн цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
кккккккккк