sonin.mn

“Louis Vuitton”загварын ордны ерөнхий эрхлэгчээр 16 жил ажилласан загвар зохион бүтээгч Марк Жейкобсыг урлагийн тэнгэр үргэлж ивээж байдаг гэдэг. Тэрбээр 2013 онд кино урлагт болон театрын найруулагчийн ажилд авьяасаа сорьж байв.

Дэлхийн загварыг тодорхойлогч Марк Жейкобстэй супер модель Наоми Кэмпелл ярилцжээ. Тэдний “Интервью” сэтгүүлд нийтэлсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.

-Таны сүүлийн үеийн загварууд хар, саарал өнгийн уусал мэт болсон. Энэ сүүдэрт өчүүхэн ч гэсэн тод гэрэл нэмэх бодол бий юү?

 -Би төрсөн мэдрэмжээ хараас өөр өнгөөр илэрхийлэхийг хүсээгүй юм. Хар өнгө бол загварын хязгаар. “Сэнди” хар салхины улмаас би орон гэргүйчүүдийн эгнээнд шилжсэн. Тэр үед надад “Хүмүүс загвараас дандаа гэрэл харах хэрэгтэй гэж үү. Яагаад тэдэнд сүүдрийн тухай мэдрэмж төрүүлж болохгүй гэж” гэсэн бодол төрсөн юм.

 -Марк, хэзээ ч, хаана ч өмсч болохгүй хувцас гэж байдаг уу?

 -“Хаана ч өмсч болохгүй хувцас” гэсэн ойлголттой би эвлэрдэггүй юм. Хэрвээ хүмүүст Хадаасан өсгийтэй туфль хэзээ ч битгий өмс гэж зөвлөхөд эсрэгээрээ тэр өндөр өсгийт бүсгүйчүүдийг соронзон мэт татдаг. Тэгээд дараагийн улиралд нь тэр өндөр өсгийт хит болдог нь загварын хууль юм.

-Гоо сайхныг та хэрхэн тодорхойлох вэ?

-Яг таг тодорхойлоход хэцүү зүйл бол гоо сайхан. Гоо сайхны тухай удамжлалт ойлголтоос гадна олон тодорхойлолт байна. Бидний эргэн тойрон бий бүхэн гоо сайхантай Хүнийг гипнотиз шиг татаж байгаа зүйл л гоо сайхан юм.

-Таныг шивээсэнд дурлагч гэдгийг мэднэ.. Таны гэдсэн дээрх шивээс их содон санагддаг. Ер нь та хэчнээн шивээстэй вэ?

-Миний биен дээр 33 шивээс бий. Гэдсэн дээрх шивээс бол зүгээр л буйдан. Би янз бүрийн хээ амьтны зурагт дургүй. Би энэ шивээсийг Бруклинд хийлгэсэн юм. Миний хамгийн хайртай шивээс.

-Та шивээснээс таашаал авч чаддаг уу?

-Би хийлгэсэн шивээс бүрээсээ таашаал авдаг. Тэр ч бүү хэл миний шивээс бусдад онцгой сэдэл төрүүлдэг юм. Жишээлбэл дизайнер Жан Мишель Франк миний буйдангийн шивээснээс шинэ коллекцийн санаагаа авсан шүү.

-Саяхан таны төрсөн өдөр болсон Хэрхэн тэмдэглэсэн бэ?

-Би насандаа ач холбогдол өгдөггүй. Тийм ч учраас энгийн өдрүүд шиг өнгөрөөдөг. Би төрсөн өдрөөрөө Рио-Де-Жанерогийн наран шарлагын газар байсан.

- Ерөнхийлөгч Барак Обаматай нэг үеийнхэн. Нас бол зүгээр л тоо гэдэгтэй таныг харсан хүмүүс санал нэгдэх байх аа?

-Баярлалаа, Наоми. Би ч гэсэн өөртөө таалагддаг шүү. (инээв) Миний бие зүгээр ч нэг залуухан харагдаад зогсохгүй би өөрийгөө 18 настай гэж боддог.

-Та бол “Louis Vuitton”загварын ордныг өнөөдрийн алдар хүндэд хүргэсэн гавьяатан. Дэлхийд энэ брэндийг тодорхойлсон хээг та санаачилсан шүү дээ?

-Анх намайг ажлаа хүлээж авахад “Louis Vuitton” барууны бусад загварын ордноос ялгарах зүйлгүй байсан. Би юу хийх хэрэгтэй вэ гэж бодсоны эцэст зураачидтай холбоо тогтоосон.

Яг л Пикассо Дягилявад зориулж зурсан шиг. Энэ агуу компанийг ямар нэгэн байдлаар дэлхийд ноёрхоход брэндийг илтгэх лого чухал. Би энэ асуудлыг амжилттай шийдвэрлэж өнөөдрийн хээг санаачилсанаараа бахархадаг.

-Тухайн ордонд тогтсон хэв маягийг эвдэхэд амаргүй байв уу?

-Энэ бол миний амьдралын хамгийн чухал үе байсан. Бид гайхалтай баг болсон. Брэнд оршин тогтнох амин сүнс нь шинэ загварын цуглуулга гэдгийг бид харуулж чадсан.

-Миний хувьд загварын ертөнц тайзан дээрх шигээ үргэлж баяр баясгалантай байдаггүй. Таны хувьд?

-Загварын ертөнцөд оршин тогтнох хэцүү ч би энэ ертөнцөд хайртай учраас тэвчээртэй ханддаг.

-Та тэвчээртэй учраас өнөөдрийн амжилтад хүрчээ. Өглөөнөөс орой хүртэл ажилладаг танд чөлөөт цаг гардаг уу?

-Миний цагийн хуваар бусдаас ондоо. Би оройноос өглөө хүртэл ажилладаг. Харин өдрийн цагийг яг Штирлиц шиг унтаж өнгөрүүлдэг. Ажлаасаа түр ч гэсэн хөндийрөхөд надад нойр тусалдаг.

-Хааяа ч гэсэн хэв маягаа эвдэхийг хүсдэг үү?

 -Хэзээ ч үгүй.

-Таны эцэг “William Morris Agency”- ийн загвар зохион бүтээгч байсан нь таныг загвартай амьдралаа холбоход нөлөөлсөн үү?

Энэ талаар бодоогүй юм байна. Би үеийнхнийгээ бодвол чөлөөт үзэл бодол ноёлсон гэр бүлд өссөн. Гэр бүлийн хүмүүжил намайг загвар зохион бүтээгч болоход нөлөөлсөн.

-Карл Лагерфильдийн загварын бутикууд дэлхийн хаа сайгүй байдаг Гэтэл таны загварын бутик маш цөөхөн Яагаад гэдгийг нь тайлбарлаж болох уу?

-Бидний үзэл бодол, зохиосон загвар хүртэл ондоо учраас тэр биз.

-Ив Сен Лоран нэгэнтээ “Миний амьдралын хамгийн чухал мөч бол өөрөө өөртэйгөө уулзсан явдал” гэж хэлсэн байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хүн өөрөө өөрийгөө олно гэдэг пазл эвлүүлэхтэй адил. Сүүлчийн ширхэгийг байрлуулах хүртэл дүрс эвлэрдэггүй шүү дээ. Гэтэл хүний зан ааш өдөр бүр өөрчлөгдөж байдаг. Заримдаа надад өөрийгөө ч ойлгохгүй үе тохиолддог юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: