sonin.mn

Батнасангийн Гончигдамба Завхан аймгийн Их уул суманд 1985 оны 1-р сарын 15-нд төрсөн. Үхэр жилтэй


-2007 онд аймгийнхаа баяр наадамд барилдсан 128 бөхөөс долоо даван түрүүлж аймгийн арслан цол авчээ.


-2011 онд Улсын баяыр наадамд гурвын даваанд улсын харцага М.Дармаабазар, дөрөвт улсын начин Ду.Батбаяр, тавд Дундговь аймгийн харъяат аймгийн хурц арслан Алтанхуягтай тунан барилдан давж, зургаад улсын заан Б.Сайнбаярт унаж улсын начин уол хүртсэн.


-2012 онд тавын даваад улсын харцага А.Цацабширыг давж, зургаад улсын харцага Ө.Бат-Оршиход унаж шөвгөрөн, өсөх идэр чимэг нэмсэн.


-2013 онд гурвын даваанд аймгийн арслан Архангай У.Батгэрэл, дөрөвт улсын начин П.Ганхүү, тавдулсын начин Б.Пүрэвсайхан /тунаж/, зургаад улсын начин Э.Энхбат, долоод улсын арслан Х.Мөнхбаатар, наймд улсын аварга С.Мөнхбат нарыг давж, есөд улсын арслан Г.Эрхэмбаяр /улсын аварга/-т унаж гарьд цол тус тус авсан.


-2014 онд дөрвийн даваанд аймгийн арслан Ш.Дарханбатыг, таын даваанд улсын харцага Т.өсөх-Ирэээдүйг, зургаагийн даваанд аймгийн арслан Б.Суманчулуун, /улсын начин/-г давж долоогийн даваанд улсын заан Санжаадамбад маргаантай байдлаар өвдөг шороодож үнэн зоригт чимэг хүртжээ.


-Зүүн талдаа тахимдах, хөмрөх, хутгах мэхийг голдуу хийдэг. Биеийн өндөр 182 см, жин 110-115 орчим кг жинтэй. Чөлөөт бөхийн спортын мастер, дээд боловсролтой бөх билээ.


-Улсын гарьд Б.Гончигдамбын 2014-2015 оны наадмаас наадмын хооронд МҮБХ-ны төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж буй барилдаануудад одоогийн байдлаар ямар амжилттай барилдаж буйг харуулахыг зорив. Энэ улирлын барилдаан 2014 оны есдүгээр сарын 14-нд эхэлснээс хойш 2015-р оны нэгдүгээр сарын 13-н хүртэл нийтдээ улсын цолтой бөхчүүдээр ахлуулсан 12 барилдаанаас зөвхөн таван барилдаанд нь зодоглов.

-Дээрх хугацаанд нийтдээ 34 барилдаан хийж 29 даваа авч таван удаа өвдөг шорооджээ. Амжилтын хувьд авч үзвэл нэг барилдаанд үзүүрлэж, дөрвөн барилдаанд их шөвөгт шалгарсан байна. Өөрөөр хэлбэл барилдаан бүрт тоггмол их шөвөгт хүрч барилдсан гэсэн үг юм. Нэг барилдаанд дундажаар 5.8 гэсэн үзүүлэлттэй буюу
5-6 давсан байна.

Гол өрсөлдөгч улсын цолтой бөхчүүдтэй хийсэн барилдааны үр дүн

1. У.ав С.МөНхбаттай энэ улиралд хоёр удаа таарч хүч үзсэн боловч өвдөг шороодов. Эхний барилдаанаа 2014 оны арваннэгдүгээр сарын 23-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдрийн барилдааны зургаагийн даваанд аваргад амлуулж хүч үзэхэд аварга барилдааны санаачлагыг авч зүүн талдаа гар ачаад дутуудахад нь залгуулан сэнжигний барьцнаас хагалж гуд татаад хаясан. Мөн 2014 оны арванхоердугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны түүхт 103 жилийн ой Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны 6-ийн Даваанд мөн л аваргад амлуулан хүч  үзэхэд гарьд Б.Гончигдамба аваргын зүүн талд нь дутуу тахимдахад нь аварга дагуулж мушгиад давжээ. Энэ барилдаанд аварга С.Мөнхбат түрүүлсэн.

2. У.ар-Н.Батсуурьт 2014 оны аравдугаар сарын 28-нд нийслэлийн 375 жилийн ойн барилдааны долоогийн даваанд тунаж хүч үзэхэд Арслан М.Батсуурь элэг бүсний барьцнаас зайлж татан залгуулан зүүн талдаа хутгах мэхээр гарьд Б .Гончигдамбыг өвдөг шороодуулсан.

3. У.з-Б.Батмөнхөд 2014 оны арваннэгдүгээр сарын 20-нд Төв аймгийн ургацын баярын барилдааны долоогийн даваанд  тунаж хүч үзэхэд шуудагны барьцнаас гарьд зүүн талдаа дутуу шахаад татахад дагуулж мордоод заан Б.Батмөнх давжээ. Энэ бариддаанд заан Б.Батмөнх түрүүлсэн билээ.

4. У.х-Л.Пүрэвжавыг 2014 оны арваннэгдүгээр сарын 23-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдрийн барилдааны гурвын даваанд амлаж зүүн гарыг нь таллаж хөнтөрч урагш нь татаад давсан.

5. У.х-Б.Пүрэвсайхантай 2014 оны арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны түүхт 103 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны дөрвийн даваанд оноолтоор таарч шуудагны барьцнаас зүүн талдаа халз хутгах мэхээр давсан.

6. У.х-Э.Оюунболдыг 2014 оны арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны түүхт 103 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны тавын даваанд тунаж хаялцах барьц сонгуулсан байдлаас зүүн талдаа хөмөрч тэнцвэр алдуулаад залгуулан зүүн хөлд нь тавхайлдах мэх хийж давсан.

7. У.н-Э.Энхбатыг 2014 оны аравдугаар сарын 28-нд нийслэлийн 375 жилийн ойн барилдааны зургаагийн даваанд амлаж хүч үзэхэд начин Э.Энхбат баруун тохох мэх хийхэд нь ууцаар нь тэвэрч шидээд хаясан.

8. У.н-Р.Пүрэвдагватай 2014 оны аравдугаар сарын 12-нд Баянзүрх хайрханы хишиг барилдааны долоогийн тунаж хаялцах барьцнаас зүүн талдаа хашиж мордох мэх хийж давсан.

9. Мөн энэ улиралд у.н-Б.Сангисүрэнг Баянзүрх хайрханы хишиг барилдааны зургаагийн даваанд амлаж сугадсан барьцнаас урдуураа хөнтөрч түрээд давсан. У.н-Ц.Одбаярыг Төв аймгийн ургацын баярын барилдааны зургаагийн даваанд амлан барилдаад шуудагны барьцнаас өргөж залгуулан хашиж хавирах мэхээр давжээ. У.н-Б.Амарзаяад Баянзүрх хайрханы хишиг барилдааны наймын даваанд түрүү булаалдахад начин шуудагны барьцнаас гарьдад боломж олголгүй баруун талдаа мордох мэх хийж дайснаар начин Б.Амарзаяа энэ барилдаанд түрүүлсэн.

Дээрх хугацаанд у.н-М.Эрдэнэбат, у.н-Л. Цэрэнтогтох нарыг тус бүр нэг нэг удаа өвдөг шороодуулсан бөгөөд улсын цолгүй бөхөд энэ улиралд өвдөг шороодоогүй байна. Дээрх үр дүнгээс харахад гарьд Б.Гончигдамба тухайн барилдаанд түрүүлсэн гурван бөхөд үзүүрлэсэн хоёр бөхөд тахим өгсөн байна.

Э.Алтанболд МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийн багш