sonin.mn



НҮБ. /ITAR-TASS/. “Эбола” вирусийн халдварын гол голомт болох Баруун Африкийн гурван орон Гвиней, Либери, Сьерра-Леонд уг вирустэй тэмцэх ажилд ихээхэн ахиц гарч байгааг НҮБ даваа гарагт мэдээллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хакийн мэдээлснээр, Либерид хамгийн том амжилт олсон байна. “Сүүлийн долоо хоногт тус улсын 15 мужийн 12-т нь халдварын шинэ тохиолдол нэг ч бүртгэгдээгүй байна. Гранд-Кейп-Маунт, Маргиби болон Монтсеррадо гэсэн гурван мужид халдварын шинэ тохиолдол урьдын адил илэрсээр байна” гэж Хак хэлжээ.

Түүний хэлснээр, Либери улсын хамт Гвиней, Сьерра-Леонд “сүүлийн саруудад вирусийн халдварын шинэ тохиолдол маш цөөхөн илэрсэн” тухай мэдээлж байна. Тус хоёр оронд энэ үзүүлэлт 2014 оны наймдугаар сараас хойших хамгийн бага түвшинд байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, 8600 орчим хүн  “Эбола” вирусийн халдвараар нас барж, халдвар авсан хүний тоо 21600 давжээ. Нас барсан тохиолдлын дийлэнх нь Либери, Сьерра-Леон болон Гвиней улсад ногдож байна.

Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ