sonin.mn

НҮБ. /Prensa Latina/. Дэлхийн хэмжээнд 121 сая хүүхэд, өсвөр насныхан сургуульд сурч чадахгүй байгаад харамсаж буйгаа НҮБ илэрхийлэн, энэ асуудал ядууралтай холбоотой гэлээ. НҮБ-ын ЮНИСЕФ болон ЮНЕСКО-гийн хамтарсан судалгааны тайланд, “10 хүүхэд тутмын нэг нь ерөнхий боловсрол эзэмшиж чадахгүй байна. 12-15 насны өсвөр насны таван хүүхэд тутмын нэг нь сургуульд явж чадахгүй байна” гэж анхааруулжээ.

Тэд нь ядуу тарчиг байдал, ялгаварлан гадуурхах үзлийн улмаас боловсрол эзэмших эрхээ эдэлж чадахгүй, аргагүйн эрхэнд сургуулиасаа гарсан эсвэл сургуульд явах боломж хэзээ ч байгаагүй хүүхдүүд аж.

Г.Доржханд

Эх сурвалж: