sonin.mn

МОСКВА. /Sputnik/. Пакистан улсад 20 сая гаруй интернэт хэрэглэгчтэй бөгөөд хэрэглэгчдийн тоо хурдтай өсөн нэмэгдсээр байна. Тус улс интернэтээр “секс” гэсэн нэр томъёог хамгийн ихээр хайдаг улс орнуудын жагсаалтад нэгдүгээр байранд орж буйг “Express Tribune” сонинд мэдээлжээ.

Пакистан улс хамгийн их порно бичлэг хайдаг орнуудын жагсаалтад дахин нэгдүгээр байранд орж, гахай, илжиг, нохой, муур, могой зэрэг амьтны секс бичлэгийн хайлтыг тэргүүлж буйг “Google”-ийн мэдээ харуулжээ. 2011 оны 11 дүгээр сард Пакистаны харилцаа холбооны газар порно бичлэг гаргадаг цахим хуудаснуудыг блоколсон нь Пакистан дахь порно бичлэгтэй CD болон DVD-ны худалдааны өсөлтийг нэмэгдүүлэхэд хүргэсэн тухай “Express Tribune” сонинд дурдсан байна.

Порно бичлэг гаргадаг цахим хуудаснуудыг блоколж эхэлснээс хойш порно бичлэгтэй CD болон DVD-ны худалдаа огцом өссөн гэж Карачи хот дахь дэлгүүрийн эзэн мэдэгджээ. Мөн тэрбээр, “хэд хэдэн цахим хуудсыг блоколсон хэдий ч үйлчлүүлэгчид интернэтээс порно бичлэг татан авдаг. Бид одоо ч олон цахим хуудас руу нэвтэрч чадна” гэжээ. Дэлхий дээрх хэдэн сая компьютероос мэдээ, кино, компьютерын программ татахад болон порно бичлэг татахад “Torrent”-ыг /урсгал/ ашиглаж байна гэж борлуулагчид тайлбарлажээ.

“Google”-ийн гаргасан мэдээгээр, хамгийн их порно бичлэг хайсан найман орны зургаа нь лалын шашинтай орон байжээ. Үлдсэн хоёр орны нэг нь Египет байсан бол дөрөв, тав,  долоо, наймдугаарт Иран, Марокко, Саудын Араб, Турк улс тус тус оржээ. Турк болон Ливан улсыг эс тооцвол Арабын бараг бүх оронд порно бичлэгтэй зүйлийг худалдаалахыг хориглосныг мэдээнд дурдсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: