sonin.mn

ПАРИС. /Xinhua/. Испанийн хөл бөмбөгийн “Реал Мадрид” клубийн довтлогч Криштиану Роналдуд амжилт гаргах илүү боломж байгаа бөгөөд түүнийг “Барселона” клубын од Лионель Мессигээс илүү олон “Алтан бөмбөг” хүртэнэ гэж Францын алдарт хөл бөмбөгчин Зинедин Зидан хэллээ.

“Роналду илүү олон “Алтан бөмбөг” хүртэнэ” гэж тэрбээр “Goal.com” цахим хуудаст ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Өдгөө 29 настай португали хөлбөмбөгчин Роналду одоогоос нэг долоо хоногийн өмнө Швейцарийн Цюрих хотноо 2014 оны дэлхийн шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн юм. Тодруулбал, тэрбээр гурав дахь “Алтан бөмбөг”-өө хүртсэн юм. Харин Месси энэ шагналыг дөрвөн удаа хүртээд байгаа билээ.

“Хэрвээ энэ маягаар явбал Роналду илүү сайжирч, Мессиг гүйцэж түрүүлнэ” гэж зодог тайлснаасаа хойш “Реал Мадрид”-ын нөөц “Кастилья” багийг дасгалжуулж буй, өдгөө 42 настай алдарт хөл бөмбөгчин Зидан ярьжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: