sonin.mn


Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсний дараа Монгол Улс гурван сая иргэнтэй болсныг бэлгэдэж үндэсний бараа, бүтээгдэхүүн, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээх мэдээ, нийтлэл, материалд энэхүү логог хэрэглэхээр тогтжээ.

ЛОГОНЫ ТАЙЛБАР:

• Монгол Улсын гурван сая дахь иргэн дэлхийн бамбөрцгийн хаана ч тодорч болохыг илэрхийлэх үүднээс дэлхийн бөмбөрцгийг дэвсгэр болгон зурсан.

• Бөмбөрцөг дотор бие биедээ багтсан гурван хүнийг харуулсан нь хүүхэд гэр бүлд өсч хүмүүжих, гурван сая дахь иргэн бие бялдрын хувьд өсч том болсон ч Монгол Улсын гурван сая дахь иргэнээр мөнхөд алдаршиж үлдэж байгааг илэрхийлнэ гэсэн хоёр утгатай.

• Амуу буудайгаар хүрээлүүлсэн нь хүн ам өсч олон болохыг бэлгэдсэн,

• Дээд талд Монгол Улсын соёмбо байрлуулсан байна.

С.Нэмэх

Эх сурвалж: "Монголын үнэн"