sonin.mn

ЖАКАРТА. /Xinhua/. Иргэний агаарын тээврийн “AirAsia” компанийн, Ява тэнгист осолдсон онгоц радараас алга болохынхоо өмнө хэт хурдтай өндрөө авсан гэж Индонезийн Тээврийн сайд мэдэгдлээ. Уг онгоцонд 162 хүн сууж явсан юм. “QZ8501” дугаарын нислэг үйлдэж явсан энэ онгоц минутад 1828 метрийн хурдтайгаар өндрөө авсан гэж сайд Игнасиус Жонан парламентын хуралдааныхаа үеэр хэлсэн байна. Зорчигч тээврийн онгоц байтугай сөнөөгч онгоц ч ийм хурдтайгаар өндрөө авч байгаагүй гэж тэрбээр хэлэв.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд Индонезийн Сурабая хотоос Сингапур луу явж байхдаа осолдсон энэ онгоцны зорчигч, нисэх багийн гишүүдээс нэг ч хүн амьд үлдээгүй юм. Ослын бүсээс одоогоор ердөө 53 цогцос татаж гаргаад байна.

Г.Доржханд

Эх сурвалж: