sonin.mn

ТОКИО. /BBC/. Японы хоёр иргэний амийг хөнөөнө гэсэн “Лалын улс” бүлэглэлийн ил тод заналхийллийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ буруушаав. Барьцааны мөнгийг өгөхгүй бол хоёр японыг хөнөөнө гэсэн тус бүлэглэлийн заналхийлсэн дүрс бичлэг гарсан. Уг дүрс бичлэгт, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж буй орнуудад Япон тусламж үзүүлэх амлалт өгснийг босогч мөн буруушаасан байна.

Энэ заналхийлэл хүлээн зөвшөөршгүй зүйл бөгөөд барьцаалагдсан иргэдээ аврахаа Абэ мэдэгдэв. Мөн тэрбээр, барьцаалагдсан иргэдийн амийг аврах нь нэн тэргүүний асуудал бөгөөд Япон улс террористуудад бууж өгөхгүй гэж мэдэгджээ. Японы Гадаад хэргийн яам дүрс бичлэгийг шалгаж байна гэж мэдэгдэв. Чөлөөт сэтгүүлч Кенжи Гото болон цэргийн гэрээ байгуулдаг хувийн компани байгуулахаар Сири лүү явсан Харуна Юукава нар дүрс бичлэгт гарсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: