sonin.mn

ТЕЛЬ-АВИВ. /ВВС/. Тель-Авив хотын төвд автобусанд есөн хүнийг хутгалан шархдуулсан халдагчийг бид буудсан гэж Израилийн цагдаа нар мэдэгдлээ. Энэ хэрэг өнөөдөр Тель-Авивын “Маарив” гүүрэн дээр болсон гэж цагдаа нар хэлээд, “Халдагч этгээд автобусан дотор болон гадаа хүмүүсийг хутгалсан” гэв. Хохирогчдынх хоёрынх нь бие хүнд байгаа аж. Хэргийн газраас зугтахыг завдсан халдагч гуян тус газраа буудуулан хөнгөн шархаджээ.

Дахин халдлага болохоос урьдчилан сэргийлэхийн тулд хэрэг гарсан бүс орчимд цагдаа нар хамгаалалтад гарсан байна. “Маарив” гүүр орчмын гудамж, талбайг хаажээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Тель-Авивт хутгаар зэвсэглэсэн этгээд нэг израиль цэрэгт халдсан юм. Мөн Баруун Эрэгт нэг израиль эмэгтэйг хутгалан хөнөөсөн хэрэг гарч байсан билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: